Д.ОЮУНЖАРГАЛ: ИРГЭДЭЭ ГЭХ ТѲР ЗАСАГ МОНГОЛД БАЙНА УУ?

2020-03-18  

Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо шинэ төрлийн коронавирусийн тархалтаас үүдэн эдийн засагт нь доголдол үүсэхээс сэргийлэх зорилгоор жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжлээ. Тэдэнд хүүгүй, барьцаагүй зээл олгох шийдвэр гаргаснаа Засгийн газрын ажлын хэсгийн ээлжит хуралдааны үеэр зарлалаа. Уг хѳтѳлбѳрийг “Японы санхүүгийн корпораци” хэрэгжүүлэх бөгөөд энэ шийдвэр нь ажлын байраа хадгалах, жижиг дунд бизнесүүдийн үйл ажиллагааг тогтвортой байлгах зорилготой аж. Үүнийг уншаад, атаархах л сэтгэгдэл тѳрснийг нуулгүй хэлье.

Хүчирхэг, ард иргэдээ гэх сэтгэлтэй төр засагтай улс гэдэг ѳөр байдаг юм байна. Манай төр засаг короногоос үүдэн гарах эдийн засгийн хямралыг даван туулах, аж ахуйн нэгжүүдээ санхүүгээр дэмжих ямар ч бодлого одоогоор хэрэгжүүлээгүй байна. ЖДҮ-гийн зээлийн хүүгийн төлөлтийг хөнгөлнө гэх яриа гарсан. Гэхдээ тэр нь жирийн иргэд, жинхэнэ ЖДҮ-ийн ААН-дэд огт хүртээлгүй гэж 'Залуу лидер" клубын үүсгэн байгуулагч, "Шуудан" банкны захирлаар ажиллаж байсан Д.Оюунжаргал онцоллоо.

Сайн засаглалтай улс орон ийм цаг үед л ялгардаг. Бодлоготой, бодлогогүй нь ч гэсэн гэж Оюунжаргал тодотголоо.

 

О.Гоо-Оюу

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:энэ хүүхний санаа өмнө нь яригдсан биздээ, хэзээ хойно юу ч яриад байгаан 2020-03-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?