ШАТАХУУНЫ ҮНЭ 50-100 ТӨГРӨГӨӨР БУУРЛАА

2020-03-19  

Image result for УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар:

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүний хангамж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, онцгой нөхцөл байдлын үед уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн талаар хэлэлцсэн.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: Өчигдрөөс эхлээд шатах тослох материалын үнэ 50-100 төгрөгөөр бууж эхэлсэн. Цаашид литр тутамдаа 200 төгрөгөөр буух боломжтой байгаа. Одоогоор АИ-92 бензиний 32 хоногийн нөөцтэй байгаа бол дизель түлш 39 хоногийн нөөцтэй байна. Дэлхийн зах зээл дээр нефтрийн үнийг 64-65 ам.доллараар тооцож байсан бол өнөөдрийн байдлаар 28-22 ам.доллар руу ороод ирсэн. Түүхий тосны үнэ 22 ам.доллар, бүтээглэхүүний үнэ 26 ам.долларт ирээд байгаа. Энэ нь шатахууны хамгийн доод үнэ гэж хэлж болно.  Өнөөдрийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалаад 22 ам.долларт хүрээд байна. Үнийн өсөлт, бууралтын хувьд манай улсад сарын хоцрогдолтой орж ирдэг. Дөрөвдүгээр сарын 15 буюу сарын сараа нэг литр шатахуун 200 төгрөгөөр бууж орж ирнэ гэж ойлгож болно. Цаашид шатахуун агуулах савуудаа бүрэн ашиглах ёстой.  Зах зээлийн үнэ ханш доод түвшинд хүрсэн энэ үед төр, хувийн хэвшил бодлогоо нэгтгээд боломжтой хэмжээгээр нөөцлөе гэдэг чиглэл барьж байгаа. Нүүрсний экспортын тухайд ирэх Даваа гарагаас өмнө дэд сайд Халтараар ахлуулсан ажлын хэсгийг газар дээр нь очиж ариутгал халдваргүйжүүлэлт, аюулгүй байдлын стандарттай танилцах үүрэг өгсөн. Үүний дараа Б.Энх-Амгалан сайд бид хоёр очиж бэлэн байдалтай танилцана. Ер нь Засгийн газрын зүгээс бэлтгэл ажил, ариун цэвэр, аюулгүй байдлаа хангаж байж экспортод гаргах асуудлыг шийднэ гэв.

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?