ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРҮҮДЭД ХӨНГӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОНО

2020-03-19  

Image result for сайд Ч.Улаан

Засгийн газрын ээлжит бус хуралдаан дууслаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан мэдээлэл хийв. Тэрээр "Ноолуур бол сэргээгддэг алт. Энэ жил Монгол Улс 70.9 мянган мал тоолуулсан. Гуравдугаар сарын сүүлээр малчид ноолуураа самнаж эхэлнэ. Өнгөрсөн жил нийт бэлдсэн ноолуурын 25 хувийг дотооддоо боловсруулсан. 65 хувийг анхан шатны тордолт хийж экспортод гаргасан бол 10 хувийг нь самнасан ноолуур болгон экспортод гаргасан байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар үндэсний үйлдвэрүүдэд хөнгөлттэй зээл олгохоор шийдвэрлэлээ. Тодруулбал, ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжүүдэд Хөгжлийн банкаар дамжуулан 300 тэрбум төгрөгийн зээл олгоно. Зээл олгосноор ноолуурын 50 хувийг дотооддоо үлдээх боломжтой болно үзэж байна. Ноолуурын салбарт төр засаг үүрэг оролцоотой оролцож тогтоолд малчид, үйлдвэрлэгч, бэлтгэн нийлүүлэгч хамтран ажиллаж хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан. Мөн Хөгжлийн банкны зээлийн хүүг таван хувь байхаар тооцох бөгөөд үлдсэн таван хувийн хүү буюу 30 тэрбум төгрөгийг төрөөс гаргахаар боллоо гэдгийг онцоллоо. Мөн нэг килограмм ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс бууруулахгүй байх арга хэмжээг авч ажиллана. Малчдыг ноолуураа борлуулах гэж яаралгүй, анхан шатны тордолт хийж үнийн дүнг нь багадаа 100 мянган төгрөгт байлгахаар ажиллаж байгаа тул боловсруулалтаа сайн хийхийг зөвлөж байна

 

Э.Сувдаа 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?