ГЛОБАЛЬЧЛАЛ ТАСАРЧ, ЗѲВХѲН ѲѲР ѲѲРСДИЙГЭЭ ХАРИУЦАХ БОЛОВ, УЛС ОРНУУД

2020-03-19  

Дэлхийн олон улс орон нислэгээ цуцалж, хилээ хаалаа. Монгол ч ижил агаарын бүх нислэгээ цуцалсан. Хойшоо Орос руу, урагшаа Хятад улс руу зорчих, ирэх зорчигч тээврийн галт тэрэгний хѳдѳлгѳѳнийг хориглосон. Зѳвхѳн манай улс ч хилээ хаасангүй, Орос улс ч Монгол улстай залгаа хилээ хоёр хоногийн ѳмнѳѳс бүрэн хаасан.

Монголын хилийн дээсийг давах амьд амьтан жигүүртэн шувуунаас ѳѳр үгүй болсон. Зѳвхѳн тусгай үүргийн л онгоц л үе үе нисэж, харьд ядарсан, эх орноо тэмүүлсэн монгол иргэдээ л тээвэрлэж байна. Ердийн үед бужигнаж байдаг хил, гааль нам жим. Ийм л дүр тѳрх ажиглагдана. Глобальчлал тасарч, улс үндэстнүүд жинхэнэ утгаараа ѳрх тусгаарлалаа. -Бид ертѳнцѳѳс, ертѳнц биднээс тусгаарлалаа. Гаалийнхан бид ажилгүйтэй адил байна гэж Гаальд ажилладаг нѳхѳр минь дуулгалаа. Үнэндээ, коронавирус амьдралаа эргэж харахыг шаардаж байна. Агаар тэнгэрт сүлбэлддэг онгоны хѳдѳлгѳѳн тасарснаар хѳх тэнгэр маань ч амар амгаланг дахин нэгэнтээ мэдэрчээ.

Түжигнэсэн, бужигнасан хѳдѳлгѳѳн нэг мѳр татарлаа. Хѳлбѳмбѳггүй, сагсан бѳмбѳггүй, дуу концертгүйгээр ѳнжиж болно гэдгийг коронавирус үргэлжлэх энэ ѳдрүүд үзүүлж байна. Том хурал, концертийн талбай биш, эмнэлэг, сувилал хичнээн чухал болохыг харьцууллаа. Олон улс орон түгшиж байна. Сандарч буй учир, дэлгүүрийн лангуунаас хүнсний бүтээгдэхүүн хамгийн түрүүнд "алга" болсон жишээг Итали, АНУ үлгэрлэлээ. Монгол улсын хувьд нэг донслоод хэвийн байдалдаа шилжсэн.

-Энэ тусгаарлыг ажиггүй давах орны нэг бол Монгол. Удаан хугацаагаар хилээ хаавал, ѳндѳр хѳгжилтэй АНУ-д амаргүй. Тэдгээр улс Монгол шиг хүнсээ ѳѳрѳѳ дааж чадахгүй. Дэндүү глобальчлагдсан гэж туршлагатай дипломатч хэллээ. -Монгол улсын хувьд дотооддоо хүнснийхээ асуудлыг бүрэн шийдсэн улс орон гэдгээрээ тун давуу талтай гэж нэрээ дурдахыг үл хүссэн дипломатч нэмж хэлэв. Коронавирус Монголын давуу талыг тодорхойллоо. Асуудал тулгарахад хѳгжлийн түвшингээр биш, онцлогоор давж гарах нѳхцѳл байдал үүсэх нь гэдэгтэй санал нийллээ. Ямар ч гэсэн коронавирус асуудал авчирсан ч, бас түүний "ачаар" зарим зүйлийг ѳѳрчилж, эргэн харж, ѳѳр бусад шийд гаргалгааг оллоо. Сүүлийн жилүүдэд хамжааргаа алдсан цагаан сар, бусад баяр ёслолыг хумилаа, цомхон тэмдэглэж болно гэдгийг бодитоор үзүүллээ. Ресторан баар хэсэхгүй, тансаглахгүй амьдарч болох юм байна. Амьдрахад, амьд явахад тийм ч олон зүйл шаардлагагүй болохыг тултал нь ухаарууллаа. Хамгийн үнэ цэнэтэй зүйл гэр бүл, дотнын хүмүүс гэдгээ санацгаалаа.

Аялал жуулчлал тасрав. Том тэмцээнийг цуцлав. Хойшлуулалгүй.хийснийг нь үзэгчгүй зохион байгуулав. Хѳл хорио цээрийг бүх салбарт тогтоолоо.

 

 

Э.Сувдаа

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?