ЭЛЧИН САЙД ЦАЙ ВЭНЬРУЙ " ХѲЛ ХОРИОНООС" ГАРЛАА

2020-03-20  

Ерѳнхийлѳгч Баттулгын айлчлалыг Хятад Улсад амжилттай зохион байгуулсан БНХАУ-аас Монгол улсад сууж буй онц бѳгѳѳд бүрэн эрхт элчин сайд Цай Вэньруй арван дѳрвѳн хоног тусгаарлагдсан.

Тэрбээр ерѳнхийлѳгч Баттулгын ижил тусгаарлалтын хугацаагаа дуусгаж, ажилдаа орсон байна. Коронавирустай амь насаараа дэнчин тавин тэмцэж буй Хятад улсын эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудад зориулж Монгол улсын ерѳнхийлѳгч Х.Баттулга 30000 ( гучин мянган ) хонь бэлэглэсэн.

Мѳн Монголын ард түмний цуглуулсан сэтгэлийн хандивыг давхар гардуулсан. Тэгвэл энэхүү хандивын аянд нэгдсэн, бусдыгаа уриалан дуудсан Д.Оюунжаргал, түүний эр нѳхѳр Гансүх нарыг Элчин сайдын Яамандаа хүлээн авч, талархал дэвшүүллээ.

-Бид та бүхний хүмүүнлэгийн хандивт чин сэтгэлээсээ талархаж буйгаа үүгээр илэрхийлье гэж уг талархлын захидалд дурдсан байна.

 

Э.Сувдаа

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?