СУЛ ЗОГСОЛТЫН ҮЕД ЦАЛИНГИЙН 60 ХҮРТЭЛХ ХУВИЙГ ӨГӨХ ЁСТОЙ

2020-03-20  

МҮЭХ-ноос коронавирусийн улмаас эдийн засагт болоод нийгмийн олон асуудлыг дагуулж буйтай холбогдуулан Засгийн газар, Монголын олгогч ажлын эздийн нэгдсэн холбоонд уриалга хүргүүлнэ. Нэгдүгээр сараас эхлэн аж ахуй нэгж, байгууллагууд зогсолт хийсэн. Хуулиараа сул зогсолтын үед цалингийн 60 хүртэлх хувийг өгөх ёстой. Гэхдээ ажилчдынхаа цалин, цахилгааныхаа мөнгийг төлж байгаа олон компаниуд байгаа. Энэ хүндрэлтэй цаг үед ААН, байгууллагууд маань ажилчдынхаа цалин хөлсийг нь тогтмол, бүтэн олгооч ээ гэсэн саналыг тавина. Чанаргүй зээл сүүлийн саруудад 12 хувиар өссөн, иргэдийн ихэнх нь хуримтлалгүй, зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Мөн төрөөс аж ахуй нэгжийг дэмжсэн нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлээч гэж хүсэж байна.

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?