АНУ-ЫН КАЛИФОРНИ МУЖИД ХӨЛ ХОРИО ТОГТООЛОО

2020-03-20  

Мэргэжилтнүүдийн тооцоолсноор ойрын хоёр сарын хугацаанд  АНУ-ын Калифорни мужийн хүн амын 56 хувь буюу 25 сая хүн шинэ коронавирусийн халдвар авах төлөвтэй байгаа тул 40 сая хүнийг хамарсан хөл хорио тогтоож байгаагаа Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсом хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ. Хөл хорио тогтоосноор халдварын эрчмийг сулруулж, улмаар эмнэлгийн ачааллыг зохих түвшинд хадгалах зорилготой байна. Өнөөдрийн байдлаар тус мужид халдварын 1,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 18 өвчтөн нас бараад байгаа. Эндэгдлийн тоогоор Калифорни нь АНУ-д зөвхөн Вашингтон, Нью Йорк мужуудын дараа орж байна. Хөл хорионы хүрээнд иргэд зөвхөн хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлэг, хувцас угаалгын газарт очихын тулд гэрээсээ гарах боломжтойг Ньюсом мэдэгджээ.Мөн дэд бүтцийн чухал салбарт ажилладаг хүмүүсийн гадуур зорчих боломжийг хангах гэнэ. Хөл хорионы дэглэм хэр удаан үргэлжлэх талаар мэдээлэл өгөөгүй байна. Гэхдээ хамгийн богинодоо найман долоо хоног үргэлжлэх тухай албанын эх сурвалжууд мэдээлж байна.

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?