ЭЕШ СОНГУУЛИЙН ДАРАА БУЮУ 7-р САРЫН 2-ны ӨДӨР ЭХЭЛЖ, 7-р САРЫН 5-ны ӨДӨР ДУУСНА

2020-03-20  

УОК-оос өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа болон бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-н хүртэл зогсоох шийдвэрийг сунган дөрөвдүгээр сарын 30-н хүртэл үргэлжлүүлэх шийдвэр гаргасан. Тухайлбал, их, дээд сургууль болон коллеж, ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацааг 4 дүгээр сарын 30-н хүртэл сунгахаар болсон юм. Одоо Засгийн газрын хуралдаанаар эцсийн шийдвэрийг гаргана.

Намар хичээлийн жилийг наймдугаар сарын 15-ны Даваа гарагаас эхлүүлэхээр зохицуулалт хийж байна.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: "Энэ жилийн хичээл сургуулийн үйл ажиллагааг зургаадугаар сарын 15-н хүртэл үргэлжлүүлээд намар хичээлийн жилийг наймдугаар сарын 15-ны Даваа гарагаас эхлүүлэхээр хичээлийн жилийн бүтцийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж зохицуулалт хийж байна" гэв.

ЭЕШ-ыг сонгуулийн дараа буюу 2020 оны долоодугаар сарын 2-ны өдөр эхлүүлж, долоодугаар сарын 5-ны өдөр дуусгахаар болсон

"Их дээд сургуульд эслэгчдээс авах ЭЕШ-ыг сонгуулийн дараа буюу 2020 оны долоодугаар сарын 2-ны өдөр эхлүүлж, долоодугаар сарын 5-ны өдөр дуусгахаар болсон. 

Их дээд сургуулиудын элсэлтийг долоодугаар сарын 7, 8-ны өдөр зохион байгуулахаар болсон" гэдгийг тэрбээр нэмж хэлэв.

  • ЕБС-ийн бага ангийг 2020 оны зургаадугаар сарын 6-ны Бямба гараг 
  • Дунд, ахлах ангийг зургаадугаар сарын 13-ны Бямба гарагийг дуустал хичээллүүлнэ. 
  • Цэцэрлэгийн  үйл ажиллагааг 2020 оны тавдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгоно.

ЕБС-ийн хичээлийг 2020 оны тав, зургаадугаар сарын долоон Бямба гарагт хичээллүүлнэ.

Үүнтэй холбоотойгоор элсэлтийн ерөнхий шалгалтыг сонгуулийн дараа зохион байгуулахаар болсныг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдэгдлээ. УИХ-ын сонгуулийн санал авах өдөр 2020 оны зургаадугаар сарын 24-нд юм.

 

О.Гоо-Оюун 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?