КОРОНАВИРУС НИЙТ ХҮН ТѲРѲЛХТѲНД "ДАЙН ЗАРЛАЛАА"

2020-03-21  

КОРОНАВИРУС НИЙТ ХҮН ТѲРѲЛХТѲНД "ДАЙН ЗАРЛАЛАА"

Ингэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын дарга Теодрес Жэбрэйсус Женев хийсэн Хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ. -Хүн тѳрѳлхтѳн дайн зарласан коронавирус 8,000 хүний амийг авч одлоо. Нийтдээ 200'000 ( хоёрзуун мянган) хүн энэ шар тахалд ѳртлѳѳ. Ѳнгѳрсѳн оны арван хоёрдугаар сард анх удаа Хятад улсад дэгдсэн энэ ѳвчин дэлхий нийтийг залгих гэж байна. -Би ѳдѳр бүр дэлхийн улс орны удирдагч, эрүүл мэндийн сайд, зочид буудлын эзэдтэй холбогдож буй. Бэлтгэлээ хэрхэн базааж хангахыг зѳвлѳж буй. Ѳнѳѳдѳр халдвар аваагүй улс орон байж болох ч, маргааш очих л болно. Гарсан юм шиг л бэлтгэлээ сайтар базаах чухал. Халдвар эрчтэйгээр тархаж , эрүүл мэндийн албан хаагч, эмч, сувилагч дутагдалд орох үе ч тулгарч байна. Гэвч эрүүл мэндийн системдээ цаг үед нь дасан зохицох ѳѳрчлѳлтийг хийж, ѳвчнийг дарж авах боломж бүрэн дүүрэн хэвээр. Итгэл найдвар байна. Улс орнуудын зүгээс хийж чадах зүйл, түүний нѳѳц шавхагдаагүй гэсэн үгээр Теодрес Жэбрэйсус Хэвлэлийн бага хурлаа ѳндѳрлѳлѳѳ.

-Хүн тѳрѳлхтѳнд зарласан энэхүү дайныг дэлхий нийт хамтын хүчээр л дарж чадна. Ингэж Теодрес харж байна.

 

О.Гоо-Оюун 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?