ЭНЭ БОЛ МИНИЙ ХҮССЭН ШИЙДВЭР БИШ Ч, ѲѲР СОНГОЛТ АЛГА ДАА

2020-03-22  

-Хотынхоо иргэдэд ийм тушаал буулгана гэж зүүдэлж явсангүй гэж Нью Йорк хотын захирагч Андрей Куомо хэллээ. -Вирусын дэгдэлтийг таслан зогсоохын тулд, хотынхоо иргэдийн амь насыг хамгаалахын тулд ийм шийдвэр гаргалаа. Чухал биш, онцлоё, зайлшгүй чухал биш үйлдвэр, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг зогсооно. Зѳвхѳн эмнэлэг, түргэн, сонин хэвлэл, радио телевиз, цагдаа, хүчний байгууллага, мэргэжлийн хяналт, аптек, хүнсний дэлгүүр зэрэг амин чухал байгууллагын үүд хаалгыг барихгүй. Бусад ресторан баар, цэнгээний газар, үсчин, гоосайхан, шивээний газар, зочид буудлыг тодорхой хугацаагаар хааж байна. Ѳнѳѳдрийн байдлаар АНУ даяар 7100 хүн вирусын халдвар авснаас, шинээр 3000 орчим нэмэгдсэн нь түгшүүрийн дохио юм. Нью Йорк хот бол 8,5 сая хүн амтай АНУ-ын томоохон чухал хотын нэг. Хотынхоо иргэдийг гэрийн хорионд байх шийдвэр гаргалаа. Үүнийг би хүсээгүй ч, гаргахаас ѳар сонголт байсангүй гэж Андрей Куомо нэмж тодотголоо.

 

 

Ц.Хишигээ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zoloo:Ц.Хишигээ ажилдаа анхаарна уу. Энэ зурган дээр байгаа хүн Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсон гэгч хүн юм. 2020-03-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?