ОХУ-ын ТУСЛАМЖИЙН БАГ ИТАЛИД ГАЗАРДЛАА

2020-03-23  

Итали Улсад халдварын тархалт болон нас баралт хурдацтай нэмэгдэж, тус улсын эрүүл мэндийн байгууллага үндсэндээ ачааллаа дийлэхгүй болсонтой холбогдуулан Итали улсад туслахаар БНХАУ, Кубын эмч нарын баг очоод байсан юм. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Италийн Ерөнхийлөгч Жузеппе Контитой өчигдөр утсаар ярихдаа ОХУ-ын цэргийн эмч нарыг илгээж туслалцаа үзүүлэхээ мэдэгдсэн билээ. 

Тэгвэл өнөөдөр ОХУ-ын вирус судлаач 100 эмч бүхий найман баг Италид газардлаа. Тэд коронавирусийн голомт болоод буй Итали улсад тусламж үзүүлэхийн тулд Ил -76 цэргийн ачааны зориулалттай 9 том онгоцоор, өөрсдийн ачааны машин, майхан, хоол унд, эм тариа, аппарат, тоног төхөөрөмж, эмнэлэгийн хэрэгсэл, хувцас хунар, эмчилгээний цогц хэрэгсэл зэрэгтэй очсон юм. Мөн Итали улс эдийн засаг, санхүүгийн хувьд ч хүндрэлтэй байгаа тул ОУВС-аас томоохон дүнтэй зээл авах хүсэлт гаргажээ.

 

О.Гоо-Оюун 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?