АТГ-ААС БСШУСЯ-НД ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЭВ

2020-03-23  

бсшуя-н зурган илэрц

“Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журам”-ын төслийн талаар АТГ-аас БСШУСЯ-нд зөвлөмж хүргүүлжээ. Уг төсөлд бусдад давуу байдал олгосон зохицуулалтыг тусгахгүй байх, гадаадад суралцаж, төгссөн иргэдийн зээлийг эргэн төлүүлэх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгохтой холбоотой зохицуулалтыг тусгаж, төсөлд тусгай бүлэг болгон оруулах, “Боловсролын зээлийн сан”-тай гэрээ байгуулсан төрийн албан хаагчийг зөвхөн төрийн албанд ажилласан жилийг нь тооцож зээлийг хөнгөлөх, чөлөөлөх үндэслэл, журмыг ялгамжтай байдлаар тодорхой тусгахыг зөвлөжээ. Мөн хуулиас давсан хориглолт, хязгаарлалтын хэм хэмжээ тогтоохоос сэргийлэх, шийдвэрийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж, саналыг нь авч тусгахыг зөвлөсөн байна. Ташрамд дурдахад Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн дээрх журмын төслийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг энэ сарын 5-нд УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Төсөлд зээл авсан оюутан сургууль төгсөж, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж эхэлснээс хойш 10 жилээс ихгүй хугацаанд гэрээний дагуу зээлийг эргэн төлөх, дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцан төгсөөд эзэмшсэн мэргэжлээрээ 3 жил улстаа ажиллан, нийгмийн даатгал төлсөн тохиолдолд сургалтын зээлийн 50 хувийг хөнгөлөхөөр тусгасан. Мөн эзэмшсэн мэргэжлээрээ эх орондоо болон эх орноо төлөөлөн гадаадад таваас доошгүй жил тасралтгүй ажиллан, нийгмийн даатгал төлсөн тохиолдолд зээлээс бүрэн чөлөөлөх, иргэн нас барсан, хөдөлмөрийн чадвараа бүрмөсөн алдсан тохиолдолд зээлийг хүчингүй болгох, сургалтын төлбөрийн зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэхээр тусгасан байна.

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?