Киргизэд коронавирусын халдвар авсан хүний тоо 14-д хүрсэн. Ард иргэдээ вирусын тархалтаас сэргийлэх зорилгоор Киргизийн тѳр, засгаас нэг сарын хугацаатай онцгой дэглэмийг орон даяараа зарлалаа. -Хорио цээрийн дэглэмийг хатуу сахих, онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг тус улсын онцгой байдлын газраас ард иргэддээ уриалав. -Сандрах үймэх хэрэггүй. Хоол хүнс, түлш шатахуунаас ѳгсүүлээд нэн тэргүүний бүтээгдэхүүний нѳѳц хангалттай хүрэлцээтэй гэж Киргизийн ерѳнхийлѳгч Сооронбай Жээнбеков ард иргэддээ хандаж хэлсэн үгэндээ онцоллоо. -Ошский, Орто-Сайский, Алемединский зэрэг томоохон хүнсний зах хэвийн ажиллана. Ариутгалыг сайтар хийх болно гэж Бишкек хотын захирагч хэлсэн байна.
Э.Сувдаа