ХАЛДВАРЫН ДАРААГИЙН ГОЛОМТ БНЭУ БОЛЖ МАГАДГҮЙ

2020-03-23  

БНЭУ шинэ төрлийн “коронавирус”-ийн /covid 19/ халдварын дараагийн голомт болох магадлалтай байгаа аж. Учир нь Энэтхэг улсад гуравдугаар сарын 23-ны байдлаар халдварын тохиолдол 396 хүрч, долоон хүн нас бараад байгаа юм. Энэ тоо дөрөвдүгээр сарын 15 гэхэд огцом нэмэгдэнэ гэж Энэтхэгийн судлаачид, эрдэмтдийн баг үзэж байна. Мөн хурдацтайгаар тархлаа гэхэд Энэтхэгийн нийт хүн амын 10 хувь нь халдвар авах магадлалтай гэсэн тооцоо байгаа аж. Халдвар хурдацтай тархлаа гэхэд өвчний нөхцөл байдал одоогийн Итали болон Иран улсынхаас хүнд болж магадгүй гэж Энэтхэгийн Эрүүл мэндийн судалгааны төвийн зөвлөлийн тэргүүн асан, доктор Жэкоб Жон анхааруулсан байна. Харин дэлхийн бусад улсын судлаачид тус улсын Засгийн газраас өвчний тархалтын эсрэг авч байгаа арга хэмжээг харьцангуй удаан байна гэж шүүмжилсэн байгаа аж. 

 

 

О.Гоо-Оюун 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:Энэтхэгчүүд зургаан зуун сая үгээгүй ядуу иргэдтэй, тэднийг төр засаг тэжээж дийлэхгүй. Тиймээс энэ улсад корона вирус дэлгэрвэл энэ улс мөхөх аюултай. 2020-03-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?