ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛД МАШИНЫ ЛИЗИНГ, ЦАЛИНГИЙН ЗЭЭЛ, ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ХАМААРНА

2020-03-24  

-Цар тахлын үеийн бэлэн байдлыг нэгдүгээр сарын сүүлээр зарласантай холбогдуулан үүсэж буй санхүүгийн хүндрэлийг судалж байна. Эн тэргүүнд хэрэглээний зээлийг судалж үзсэн. Судалгаагаар банкны нийт зээлдэгчийн 90 гаруй хувь нь хувь иргэний хэрэглээний зээл байгаа нь тогтоогдсон. Санхүүгийн тогтвортой байдлын зѳвлѳл хуралдаж зарим нэг шийдвэр гаргалаа. Тухайлбал, 90 хоногийн хугацаанд үндсэн өр болон зээлийн хүүг төлөхөөргүй болгож, хойшлууллаа.Энэ шийдвэр нэгдүгээр сарын 27-ноос 90 хоногийн хугацаанд хүчинтэй байх юм.. Хүү төлөх, үндсэн өрөөс төлөх шаардлагагүй тул тухайн хэмжээний хөнгөлөлт гарч ирнэ. Банкуудад хүүгийн орлого буурах, эх үүсвэрээсээ алдаж байгаа тул зохицуулалтын хүрээнд зөөлрүүлнэ. Зээл гэрээгээр зохицуулагддаг тул аж ахуйн нэгжүүд зээл авсан банктайгаа уулзаж, хугацаагаа сунгаж буй талаар гэрээндээ бүтцийн өөрчлөлт хийлгэх боломжтой. Бүтцийн өөрчлөлтийг хэрхэн хийх талаар журмын хүрээгээр тодорхой тусгаж өгнө. Хэрэглээний зээл дээр нэг сарын хугацаанд зээлээ төлж чадаагүй бол ангилал бууруулдаг байсан бол өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш зургаан сарын хугацаанд буюу 2020 оны нэгдүгээр сарын 27-ноос зээлийн ангилалд өөрчлөлт оруулахгүй. Хэрэглээний зээлд машины лизинг, цалингийн зээл, ипотекийн зээл хамаарна. Зээл төлөлтийг хугацааг хойшлуулснаар зээлийн төлөх ёстой хугацаа нь хойшилно. Жишээлбэл 20 жилийн хугацааны зээл 20 жил гурван сар болно гэсэн үг. Нийт 419 мянган зээлдэгчийн 71.3 хувь нь хэрэглээний зээлтэй байна. Бодлогын хүүг бууруулснаар цаашид зээлийн хүү улам буурах нөхцөл бүрдэж байгаа гэж Монгол банкны ерѳнхийлѳгч Б.Лхагвасүрэн Санхүүгийн тогтвортой Санхүүгийн тогтвортой байдлын зѳвлѳлийн хуралдааны дүнгээс мэдээллээ.

- 419000 зээлдэгчийн 300000 ( Гурван зуун мянга) орчим нь хэрэглээний зээлтэй гэж Лхагвасүрэн тодотголоо.

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin:Bitii hudal yum oruulaad bai haan bank geed tsadaj handgui shunalchin tiim yum bhgui geed bna 2020-03-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Таны бодлоор Ц.Элбэгдорж муу хүн үү?