ОЛИМПОД ХҮНДЭТ ЗОЧНООР УРИГДАХ ХУВЬ БААТАРБИЛЭГ САЙДАД ДУТАХ НЬ...

2020-03-24  

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спорт гэсэн дѳрвѳн том салбарыг хамарсан сайд бол Баатарбилэг. Олимп цаг хугацаандаа зохиогдвол тэрбээр ѳмнѳх сайд нарын адил Олимпод хүндэтгэлтэйгээр уригдана. Харин энэ удаад коронавирус хѳндѳлсѳх нь. Спортын тэмцээн уралдааныг олноор цуцалж байна. Монгол улс ч үүнийг тойрсонгүй. Коронавирус дэлхий дахинд дэгдсэнтэй уялдуулан оны эхний хагаст Монгол улсад зохиогдохоор тѳлѳвлѳж байсан 2020 оны соёл, урлаг, биеийн тамир спортын нэгдсэн арга хэмжээ, олон улсын болон улсын аварга шалгаруулах тэмцээнийг бүрэн зогсоох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Заал, танхимын үйл ажиллагааг ч хориглосон. Зѳвхѳн олимпийн наадамд бэлтгэх Улсын шигшээ багийн дөрвөн төрлийн тамирчдын бэлтгэл, сургуулилалтыг онцгой горимтой орчин нөхцөлд хийлгэх шийдвэрийн дагуу тамирчид бэлтгэлээ базааж буй. Тэдэн дээр нь Олимпийн эрхийн тѳлѳѳ тоглох Ширээний теннисний баг тамирчид нэмэгдэн бэлтгэлээ үргэлжлүүлж буй. Олимпийн хорооноос тамирчдынхаа бэлтгэлийг сулруулж болохгүйг анхааруулсан. Нѳхцѳл байдал сайжраагүйн тэмдэг нь үргэлжлэн илэрсээр. Монголын ширээний теннисчид Олимпийн эрхийн тѳлѳѳ Тайландын Бангкок хотыг зорих байсан ч, эрхийн тѳлѳѳ уг тоглолт тодорхой бус хугацаагаар хойшилсон мэдээ ирсэн. Норвеги, Орос зэрэг орны үндэсний олимпийн хороод Токио-2020 зуны олимпийг хойшлуулах санал дэвшүүлсэн. Цаг хугацаа шахсан тул ОУОХ -ны шийдвэрийг таван тивийн тамирчид хүлээж байна. Зохион байгуулах оронтой байгуулсан гэрээний дагуу Олимпийг цуцлах асуудлыг Олимп эхлэхээр товлосон ѳдрѳѳс 60 хоногийн наана мэдэгдэх учиртай гэсэн заалт бий. Түүний дагуу ирэх дѳрѳвдүгээр сардаа багтаан Токио-2020 зуны олимпийг зохион байгуулах эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ гэж Олон Улсын Олимпийн Хороо мэдэгдлээ. Олимп хойшилбол, Баатарбилэгийн сайдын хугацаа ч дуусна. Тэгэхээр бусад спортын сайд нарын адил Олимпийн нээлт, хаалт, хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох хувь дутах нь ээ. Харин тамирчид оролцдогоороо оролцоно. Энэ оны сүүлээр үү, ирэх онд уу? гэдэг шийдвэрийг ОУОХ гаргана.

Түүний бодлыг юу эзэмдэж байна вэ? Олимпод монгол тамирчдын үзүүлэх амжилт уу? 2020 оны УИХ-ын сонгууль уу? Аль нь вэ?

Тэр Архангайд дахин нэр дэвшинэ. МАН-аас дэвшүүлэх Архангайн гурван мандатын нэгийн эзэн бол яах аргагүй Баатарбилэг.

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛСОН ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ?