ХАНДИВИЙН МӨНГӨ ХААШАА ОРСОНЫГ МҮОНТВ-ИЙН УДИРДЛАГУУДААС ТОДРУУЛАХ НЬ ЗҮЙТЭЙ

2020-03-24  

Өнөөдөр www.undesten.mn сайтад дөрвөн жилийн өмнө Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд 120 хүүхдийн цэцэрлэг барихаар 870 сая төгрөгийн хандив цуглуулж улмаар Баянгол дүүргийн Засаг дарга уг мөнгийг авч захиран зарцуулсан мэт мэдээлэл гарсан байна.

Тус хороонд цэцэрлэг барих санаачлагыг 2015 онд МҮОНТВ ”Сэтгэлийн үндэс” нэр бүхий төслийн хүрээнд эхлүүлсэн байдаг. Улмаар 2018 онд Баянгол дүүрэгт цэцэрлэгийн барилгын ажлыг шилжүүлэх хүсэлтээ илэрхийлж дүүргээс барилгын ажлын хөрөнгө оруулалтын эх үүсвэр, хандив тусламж санхүүжилтийн болон байгууллагын ажлын гүйцэтгэлд мэргэжлийн байгууллагаар аудитын дүгнэлт гаргуулах шаардлагатай болохыг мэдэгджээ. 


Улмаар 2018.08 дугаар сард МҮОНТВ-ээс аудитын дүгнэлт ирүүлсэн ч шаардлага хангахгүй болохыг мэргэжлийн хүмүүс тогтоосон байна. Дусаагүй барилгын ажлыг шилжүүлэхдээ барилгын ажлын батлагдсан зураг, барилгын үе шатны хяналтын тайлан, далд ажлын акт, мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн аудитын дүгнэлт шаардлагатай байдаг байна. Тиймээс Баянгол дүүрэг уг цэцэрлэгийн барилгын ажлыг хүлээн авах боломжгүй гэдгээ илэрхийлжээ. Барилгын ажил яагаад зогсонги байдалд орсон, хандивын мөнгө хаашаа орсон зэрэг асуудлыг МҮОНТВ-ийн удирдлагуудаас тодруулах нь зүйтэй юм.

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ 6 САРААР ЧӨЛӨӨЛСӨН ШИЙДВЭР ЗӨВ ҮҮ?