Шинэ коронавирусийн халдварын голомт болох БНХАУ-ын Хубей мужын хөл хорио маргааш цуцлагдах юм байна. Харин Ухань хотын хөл хориог дөрөвдүгээр сарын 8 наас эхлэн цуцална. Ухань хот болон Хубэй мужийн өөр хэд хэдэн хот нэгдүгээр сарын сүүлээс эхлэн гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан юм. Энэ нь шинэ коронавирусийн халдварыг Хятад даяар тархахаас сэргийлсэн хатуу арга хэмжээ байлаа хэмээн Бээжингийн эрх баригчид өнөөдөр мэдээллээ.
Э.Сувдаа