Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирлуудын ээлжит өргөтгөсөн шуурхай хурлыг анх удаа цахим хэлбэрээр явуулсан байна. Хуралдаанд төрийн болон орон нутгийн өмчит 33 байгууллага оролцсоноос 28 нь цахимаар 5 нь биечлэн оролцсон байна. Уг хуралдаанаар үйлдвэр, компани тус бүр 2019-2020 оны өвөлжилтийг давсан талаар товч тайланг танилцуулж, дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангадаг “Шивээ-Овоо”, “Багануур”, “Шарын гол” нүүрсний уурхайн удирдлагууд нөхцөл байдлаа танилцуулсан байна.
Түүнчлэн энэ удаагийн хурлыг цахимаар зохион байгуулснаар үйлдвэр, компаниудын захирлын томилолтын зардал болох 10 гаруй сая төгрөгийг хэмнэж чадсан талаар Эрчим хүчний яамнаас мэдээллээ.
Э.Сувдаа