МОСКВА ХОТЫН УДИРДЛАГА ѲѲРИЙГЭЭ ТУСГААРЛАСАН ИРГЭДДЭЭ МѲНГѲН УРАМШУУЛАЛ ОЛГОНО

2020-03-25  

Москва хотын дарга Сергей Собонин 20 хоногийн онц байдлыг Москвад зарлалаа. Орос улсад коронавирус авсан хүний тэн хагас нь Москвачууд болсон учраас ийм шийдвэрийг гаргасан байна.

Ахмад болон өндөр настнууд халдвар авах эрсдэлт бүлэгт багтаж байна. Тиймээс аль болох хотоос гарч, зуслангийн байрандаа очих. Зусландаа тусгаарлагдсан хѳгшчүүл дээрээ хорио цээрийн ѳдрүүдэд зочлохгүй байхыг ахмадууд болон залуучууддаа хандан Собонин уриаллаа. Мѳн Москва хотын эрх баригчид хорио цээрийн үед өөрийгөө тусгаарласан иргэддээ мөнгөн урамшуулал олгох болсноо зарлалаа. Дээрх шийдвэрийн дагуу гуравдугаар сарын 26-аас дөрөвдүгээр сарын 14 хүртэл ѳѳрийгээ тусгаарласан иргэн бүрт 4,000 рубль буюу 140.000 (нэг зуун дѳчин мянган) тѳг олгох болсон байна.

Танд таалагдахгүй байж магад. Та бүр эсэргүүцэж ч мэднэ.Гэхдээ л надад итгээрэй. Хорио цээрийн шийдвэр бол Москва хотын иргэд Та бүхний тѳлѳѳ чин сэтгэлээсээ санаа тавьж буйн илрэл гэж Москва хотын дарга Сергей Собянин Москвачуудад хандан учирлалаа.

 

Ц.Хишгээ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?