Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон шинэ төрлийн коронвирусийн тархалтыг хязгаарлахын тулд улс орон даяар хөл хорионы дэглэмийг чангатгах арга хэмжээ авч байгаагаа зарлалаа. Уг хорио цээр нь 21 хоног Англи даяар үргэлжлэх бѳгѳѳд, нийтдээ гурван долоо хоног үргэлжлэх юм байна. Хорио цээрийн журамд, иргэдэд зориулсан заалт: -Нэг гэр бүлийн хоёр хүнээс бусад хүмүүсийг ѳѳр хоорондоо уулзахыг хориглох. -Гэрээс гарах журам: -Хоол хүнсээ цуглуулах -Дасгал хийх -Эмнэлэг, эмийн санг зорих зэрэг нэн шаардлагатай шалтгаанаар гадагшаа гарахыг л зѳвшѳѳрѳх. Байгууллагад зориулж: -Хүнсний дэлгүүрүүдээс бусад барааны бүх дэлгүүрийг хаах -Спорт заал, тоглоомын талбай, шашны байгууллагуудыг хаах -Оршуулгаас бусад хурим, загалмай зүүлгэх зэрэг ёслолуудыг хориглох Ийм нарийвчилсан заалтыг гаргасан байна. Хөл хорионы дэглэмийг хууль хүчнийхэн хянах ба зөрчсөн иргэдийг торгох шийдвэр гаргаснаа Английн ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдсэн байна.
Тэрбээр хорио цээрийн журмаа хатуу мѳрдѳнѳ гэж BBC-д ярилцлага ѳгѳхдѳѳ онцоллоо.
О.Гоо-Оюун