30 ЖИЛИЙН МӨРӨӨДЛИЙГ 4 ЖИЛД БИЕЛҮҮЛЭХ МАНАЙ НАМУУД

2020-03-25  

мөрийн хөтөлбөр танилцуулав-н зурган илэрц

Сонгуулийн тухай хуулийн дагуу өчигдөр буюу гуравдугаар сарын 24-ны өдөр 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох улс төрийн нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө Үндэсний Аудитын газарт хүргүүлсэн. Одоогоор намуудын мөрийн хөтөлбөр дэлгэрэнгүй биш ч ерөнхий танилцуулга нь олны анхаарлыг татаж, маргаан  дагуулаад амжлаа. Учир нь МАН, АН, Эвслүүд бүгд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-аас 5 саяд хүргэх, НД шимтгэл төлдөг иргэнийг орон сууцаар хангах, иргэдийн аюулгүй байдал чухал хэмээн мөрийн хөтөлбөрөө тусгасан байв. Эдгээрийг сонссон иргэд ихээхэн бухимдаж байна. Загатнасан гаазар маажив гэгчээр иргэдийн хамгийн их хүсэж буй аюулгүй орчин, цалин хөлс, орон сууц зэргийг мөрийн хөтөлбөртөө тусгасан нь үнэхээр улс эх орондоо хийж бүтээх цаг нь ирэв үү ? Аль эсвэл иргэдийн сэтгэлээр тоглож 30 жилийн мөрөөдлийг 4 жилд биелүүлэх хуурамч амлалт хэрэгжиж эхлэв үү ?. Ямартай ч намууд мөрийн хөтөлбөрөө хүргүүллээ, удалгүй нэр дэвшигчид амлалт өгч эхэлнэ.

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:Ард түмэн тэнэг биш шүү? 2020 оны сонгуулиар та нарт дүн тавьна. 2020-03-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?