ГЭВШ ЛАМ ДЭНГЕЛА БЗД-Т ХАНДИВ ӨРГӨЛӨӨ

2020-03-25  

Дэлхийн 190 гаруй оронд тархсан коронавирусээс өөрийгөө болон бусдыг хамгаалах үйлст иргэн, ААН байгууллагууд сайхан сэтгэлийн тусламж үзүүлж, хандив өргөсөөр байна. Хаврын дунд сарын Шинийн нэгний билэгт энэ өдөр гэвш лам Дэнгела Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 1000 ширхэг амны хаалт, гар ариутгагчийг гардуулан өглөө. Тэрээр энэ аюулт тахалд хүн ард маань өртөхгүй эрүүл, энх байхыг ерөөж өөрийн оршин суудаг дүүрэгтээ ийнхүү хувиасаа хандив өргөж буйгаа илэрхийлсэн юм. Баянзүрх дүүргийн удирдлагууд түүнд баярласнаа илэрхийлж талархал гардуулав. Гэвш лам Дэнгелагийн хувьд 12 дахь жилдээ Батсүмбэр дэх ахмадуудад буяны үйлээ түгээж байгаа бөгөөд эмэгтэйчүүд болон хүүхдийн хорих ангиудад буян номоо түгээж ирсэн уламжлалтай юм. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?