АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
У.Хүрэлсүх танаа, иргэн бүрт 1.242.721 төгрөг олгохыг шаардах тухай:
Иргэн бүрт коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор бүх дэлхийг хамарсан эдийн засаг хямраад байна. Манай улсын хувьд нэгдүгээр сараас эхэлсэн хөл хориог таван сарыг хүртэл сунгаад байна. Хөл хориг сунгахын хэрээр эдийн засаг хумигдаж, ажилгүйдэл нэмэгдэж үйлдвэрлэл үйлчилгээний салбар дампуурах бодитой эрсдэл үүсээд байна. Цаашдаа цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол улс орон бүхэлдээ дампуурах нөхцөл байдал бодитоор бий болоод байна. Эдийн засгаа эрчимжүүлэх шаардлага бий ч, ямар нэгэн бодит шийдвэр, бодлого танилцуулалгүй өнөөдрийг хүрлээ. Тиймээс эдийн засгийг тэтгэх бодлогын хүрээнд Монгол Улсын иргэн бүрт 1,242,721 төгрөгийг дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт багтаан нэн яаралтай олгохыг шаардаж байна .
Э.Сувдаа