ЖДҮ-ИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ЗЭЭЛ ОЛГОХ ЖУРМЫГ ШИНЭЧИЛЛЭЭ

2020-03-25  

Image result for ждү

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журмыг шинэчлэн баталжээ. Журамд шинээр батлагдсан Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих тухай болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн хүрээнд зохицуулсан зохицуулалтыг тусган 2019 онд батлагдсан журмын ерөнхий бүтэц агуулгыг алдагдуулахгүйгээр дараах гол зохицуулалтуудыг нэмж оруулжээ. 

  • Бичил, жижиг, дунд ангилалд хамаарах зээлийн хэмжээг тогтоосон,
  • Хөнгөлөлттэй зээл олгох хэлбэрийг хуулийн хүрээнд шинэчлэн зохицуулсан,
  • Дамжуулан зээлдүүлэх арилжааны банкинд тавигдах шаардлагыг бууруулж, өрсөлдөөнийг нэмэгдүүлсэн,
  • Хороо, дэд хорооны гишүүнд тавигдах шаардлага бий болгосон,
  • Орон нутагт олгох зээлийн хэмжээг нэмсэн,
  • Зээлийн мэдээллийн сан үүсгэх, эргэн төлүүлэх, хяналт тавих үйл ажиллагааны зохицуулалтыг бий болгосон.

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?