АЖИЛГҮЙ, ОРЛОГОГҮЙ ИРГЭДДЭЭ АНУ САР БҮР 2400 $-ЫН ЦАЛИН ОЛГОНО

2020-03-26  

Image result for ану сенат

Коронавирус дэлхий даянд ѳѳр ѳѳрийн манёвр хийхийг тулгаж шахаж байна. Олимпын наадмаас ѳгсүүлээд, олон улсын томоохон соёл,урлаг, спорт, бизнесийн тогтсон арга хэмжээг хойшлуулж байна. Монгол улсын ерѳнхийлѳгч УИХ-ын сонгуулийг хойшлуулах, сонгуульд зарцуулах тѳсвѳѳ коронавирустай тэмцэхэд зориулах нь зѳв гэсэн санааг дэвшүүллээ. Харин АНУ-ын Конгрессоос улс орныхоо эдийн засгаа дэмжих зорилгоор хоёр триллион ам.долларын дүн бүхий идэвхижүүлэх багцийг гаргахаар болов.

Image result for ану сенат

Коронавирусын үед олон үйлдвэр, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг тѳрѳѳс зогсоосон. Тэгвэл, сая саяар ажилгүй, орлогогүй болсон иргэддээ ирэх дөрвөн сарын хугацаанд долоо хоног бүр 600 ам.доллар буюу нэг сард 2400 (хоёр мянга дѳрвѳн зуун) ам.долларын цалинг ( дэмжлэгийг ) тус багцаас дэмжлэг болгон олгохоор болжээ. Энэ цалинг нь (зѳрүүг) АНУ-ын тѳрѳѳс дөрвөн сарын хугацаанд цалинг нь төрөөс нөхөн олгох боллоо. Компанийн үйл ажиллагаа зогссон тул ажилтнаа цалинжуулах боломжгүй иргэд орлогогүй болсон энэ цаг үед АНУ тѳрийн бодлоготой улс гэдгээ ийнхүү харууллаа.

 

Эх сурвалж: CNN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
өа:Тэнд байгааа манай хэд башийждээ 2020-03-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?