ОХУ ИРЭХ ЗУРГААН САРД ИРГЭДИЙН ЗЭЭЛИЙГ ТҮР ЦАРЦААНА

2020-03-26  

Image result for в. путин

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Шинэ коронавирусийн халдварын тархалт, эдийн засагт нүүрлэх хямралаас сэргийлэх үүднээс зарлиг гаргасан байна. Түүний зарлигт ирэх долоо хоногыг улс даяар ажлын бус өдөр болгож. Иргэдэд цалинтай чөлөө олгохыг тусгасан байна.Түүнчлэн ирэх зургаан сарын хугацаанд иргэдийн зээл төлөлтөд уян хатан хандана. Ялангуяа орон сууцны зээлтэй ч хямралын хугацаанд орлого тасалдаж хүнд байдал орсноо бичгээр нотолсон тохиолдолд зээлийг түр царцаах болж байна. Мөн одоогоор тус улсад 8000 рубль байгаа ажилгүйдлийн тэтгэмжийг 12000 рубле болгож байна. Хүүхэдтэй гэр бүлийг дэмжих зорилгоор дараагийн гурван сард, жирэмсний дөрвөн сартайгаас эхлэн гурван нас хүртэлх хүүхэдтэй ээжүүдэд сар бүр таван мянган рублийн тэтгэмж олгохоор болжээ.

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?