Ц.САНДУЙ, А.ГАНБААТАР НАРТ ХИЛИЙН ХОРИГ ТАВЬЖЭЭ

2020-03-26  

Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийг прокурорт буцаав

Өнгөрөгч оны аравдугаар сарын 31-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Сандуй А.Ганбаатар нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ДӨРВӨН жилийн хорих ял оноосон билээ. Харин Ц.Сандуй А.Ганбаатар нар анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эсэргүүцэж, Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. Ингээд Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс тэдэнд холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, тэдэнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээгээд байсан юм. Тэгвэл өчигдөр буюу гуравдугаар сарын 24 ны өдөр тэднийг суллаж. Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж- хилийн хориг тавьж, Г.Доржзодов, М.Энхболд, М.Өлзий, Т.Анхбаяр нарын хүмүүстэй уулзахыг нь хориглох шийдвэр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гарчээ.

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?