ОХУ ОЛОН УЛСЫН НИСЛЭГҮҮДЭЭ БҮРЭН ЗОГСООЛОО

2020-03-27  

Ангара” авиакомпани Эрхүү-Улаанбаатар чиглэлд анхны нислэгээ үйлдлээ

Коронавирусний халдварын тархалттай холбоотойгоор ОХУ-аас үйлддэг олон улсын нислэгүүдийг хоёрдугаар сарын 1-нээс аажмаар цөөрүүлж,  хэд хэдэн үе шаттайгаар хязгаарласан юм. Эхний ээлжинд БНХАУ, БНСУ болон бусад хэд хэдэн улс руу харин дараа нь Испани, Итали, Герман, Франц руу хийдэг нислэгүүдийг хязгаарласан бөгөөд хэд хоногийн дараа Европ руу үйлддэг бүх нислэгийг хориглосон. Тэгвэл  гуравдугаар сарын 27-ноос эхлэн олон улсын агаарын шугамд үйлддэг тогтмол болон захиалгат /чартер/ нислэгүүдээ бүрэн зогсоолоо. Тээвэрлэгчид зөвхөн Оросын иргэдийг нутагт нь буцаах нислэг үйлдэнэ.  Уг шийдвэр нь ОХУ-ын Агаарын тээврийн агентлагийн албан ёсны төлөөлөгчийн мэдээлснээр, дээрх шийдвэр нь ачаа, шуудан, ариун цэврийн болон хүмүүнлэгийн тээвэрт хамаарахгүй байна.

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?