“Их-20” бүлгийн удирдагчид түүхэнд анх удаа дээд хэмжээний видео уулзалтыг энэ сарын 26-нд хийлээ. Шуурхай хуралдаанаар талууд коронавирусний тархалт, цар тахлын эдийн засгийн үр дагавартай тэмцэх чиглэлээр авч буй арга хэмжээг уялдуулах асуудлыг хэлэлцжээ. Дээд хэмжээний уулзалтын дүнгээр “Их-20” бүлгийн орнууд коронавирусний цар тахлын эсрэг нэгдсэн фронтоор тэмцэх, цар тахлын эдийн засгийн үр дагаврыг даван туулахад зориулж таван их наяд ам.долларыг дэлхийн эдийн засагт оруулах, олон улсын чөлөөт, тогтвортой худалдааг дэмжих чиглэлийн үйл ажиллагааг уялдуулах, цар тахлын эсрэг ДЭМБ, НҮБ, ОУВС-тай хамтран тэмцэх, коронавирустэй тэмцэхэд зориулж ДЭМБ-д хөрөнгө гаргах, ДЭМБ-ын бүрэн эрхийг нэмэгдүүлэх зэрэг тохиролцоонд хүрчээ.
Э.Сувдаа