МОНГОЛД ЦАХИМ ОРЧИМД ПОКЕР ТОГЛОДОГ ЗАЛУУС ОЛШИРСОН

2020-03-27  

Нэг сая, түүнээс дээш шагналын сантай Покерийн тэмцээнд оролцогчдыг онлайн тоглогчдоос шалгаруулан авдаг. АНУ, Канад, Герман, Швед, Орос, Польш, Украйн, Болгар, Норвеги, Хятад, Малайз зэрэг таван тивийн тѳлѳѳлѳл болсон сая сая хүмүүс 1 сая ам.долларын шагналын сан бүхий тэрхүү тэмцээнд оролцох эрхийг авахын тѳлѳѳ оюун ухаанаа уралдуулж буй. Монгол залуу ч энэ маягаар тэнцэж, Макао-д зохиогдсон тэмцээнд түрүүлсэн түүхийг санаж байна.Онлайн покер тоглох нь хуулиар хориотой гэдгийг хууль хүчний байгууллага хэлж ярьж байсныг санахгүй байна. Монголд тоглоомын газар байгуулах, ажиллуулахыг хуулиар хориглосон. Тоглоомын зориулалтын газар ажиллуулах, диллертэй байх зэргийг дурдаж хориглосон хуулийн заалт бий. Харин онлайн орчинг орхигдуулсан хуулийн цоорхойг гадна, дотнын иргэд овжноор ашигласан байна гэж харж болох. Монгол залуус мянга мянгаараа онлайн ертѳнцѳл покер тоглодог болсныг нуух аргагүй. Ийм сайхан шимт хѳрс үүссэнийг ашиглан "Ханан зууч" хэмээх Ай-Ти үйлчилгээний зѳвшѳѳрѳл бүхий компани залуучуудыг залилан луйвардаж байсныг хууль хяналтынхан олж тогтоосон байна.( Эх сурвалж: Засгийн мэдээ)

Тус компанийн эзэд болох Э.Баянхүү, Ж.Төгсжаргал нар нь 2017 онд интернэтийн худалдаа, компьютерийн үйлчилгээний эрх бүхий MK Soft ХХК-иа анх байгуулж, гаднын серверт түшиглэсэн апп, вебсайт хөгжүүлэн монголчуудыг онлайн покер буюу цахим мөрийтэй тоглоомтой танилцуулж эхэлснийг хууль хяналтынхан тогтоосон байна. Тус компани дээрхи хууль бус үйлчилгээ эрхэлж, ердѳѳ л сүүлийн хоёр жилд 10 гаруй тэрбум төгрөгийн ашиг олсон байна. Бага дүнтэй мөнгөөр уруу татаж донтуулан, өндөр мѳнгѳн дүнтэй бооцоот тоглолтонд татан оруулж, хаягийг нь блоклох, хөзрийг нь харж луйвардаж байснаа хүлээн зѳвшѳѳрсѳн байна. Урамшсан, Тѳгсжаргал, Баянхүү нар нь 2020 оны нэгдүгээр сард "Цахим покер сонирхогчдын холбоо” хэмээх нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагыг хүртэл байгуулж, үйл ажиллагаагаа албажуулж, ѳргѳжүүлж эхэлсэн нь хууль хяналтынхны хараанд ѳртѳх гол гогцоо болсон гэж үзэж болох.

Тѳгсжаргал, Баянхүү, тэдний хамсаатан Батзориг нарыг саатуулан, шалгах явцад тэд монгол иргэдээс луйвардсан мөнгөө "Ханан зууч” ХХК-ийн дансаар угааж, 300 гаруй сая төгрөгийн тансаг зэрэглэлийн зургаан орон сууц, Toyota Land cruiser, Lexus маркын автомашин тавыг худалдан авсан нь тогтоогдсон байна.

-Цахимаар покер тоглож, эх хэмжээний мѳнгѳ алдлаа гэх гомдол Цагдаагийн байгууллагад удаа дараа ирсэн нь "Ханан зууч” ХХК-ийг шалгах эх суурийг тавьсан гэж Цагдаагийн байгууллагын мѳрдѳн байцаагч тодотголоо. -Шалгаж үзтэл гадаад худалдаа, автомашин борлуулалт, барилгын засвар, бизнес зөвлөгөөний чиглэлээр үйл ажиллагааны зөвшөөрѳл авсан хэрнээ хууль зѳрчсѳн үйл ажиллагаа эрхэлж байсныг таслан зогсоолоо. Одоогоор Монгол улсын нутаг дэвсгэрт онлайн покер тоглуулдаг 20 гаруй вебсайт, апп ажиллаж буйг илрүүлсэн. Голдуу 18-45 насныхныг хууль бус бизнесдээ урхидан оруулдаг, онлайн покер платформ хийж зардаг этгээдүүдийг ч хамруулан шалгаж байна. Монголд мөрийтэй тоглоом хуулиар хориотой. Харин цахим орчинд покер тоглох үзэгдлийг зохицуулсан хууль байхгүй нь үнэн. Үүнийг журамлана гэж цагдаагийн байгууллага мэдэгдлээ.

2014 онд Хятад улсын Макао-д зохиосон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд монгол залуу Буянжаргал 900 гаруй тоглогчидтой ѳрсѳлдѳж ялалт байгуулсан. Тухайн үед Берлинд амьдарч байсан Буянжаргал 445000 (дѳрвѳн зуун дѳчин таван) сая тѳгрѳг, Улаан луу цомоор шагнагдаж, Монголчуудыг огшоож байлаа.

 

Т.Хуншагай

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?