ОНЦГОЙ БАЙДАЛ ЗАРЛАХАД УЛС ОРНЫГ Х.БАТТУЛГА БИШ УИХ УДИРДАНА

2020-03-28  

Ѳмнѳ нь, улс оронд онцгой байдал тогтоох нѳхцѳлд Монгол улсын ерѳнхийлѳгч, Үндэсний Аюулгүй Байдлын Зѳвлѳлийн тэргүүн улс орныг удирдах хуультай байсан. Тэгвэл 2016-20 оны УИХ энэ хуулийг ѳѳрчилж, УИХ-д мэдлийг шилжүүлсэн. Монгол Улсын ерѳнхийлѳгч Х.Баттулга УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах, тѳсвийн тодотгол хийх, тѳсвийг тэвчих зэрэг уриалгыг гаргасан.Уриалгынхаа зургадугаар заалтанд:- Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх. Ташрамд дурдахад, энэ бол дарангуйлал огтхон ч биш, зайлшгүй авах шаардлагатай арга хэмжээ юм гэдгийг ерѳнхийлѳгч зориуд дурдсан нь асуудал дагуулж байна. Коронавирусаар далимдуулан бүх эрх мэдлийг ѳѳртѳѳ тѳвлѳрүүлэх оролдлого гэж үзэж, шүүмжлэлтэй хандаж байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ыг зорилоо : Тал нутгийн цахим ...

Нөхцөл байдал энэ хэвээрээ удвал манай эдийн засаг энэ их ачааллыг удаан даахгүй нь ойлгомжтой.Тэр ингэж хэлсэн нь, хямрал хаяанд ирсэн гэдгийг сануулсан.Харин улс тѳрийн намууд Сонгуулийн товыг хойшлуулах ерѳнхийлѳгчийн саналыг дэмжсэнгүй. Хувь хүний ганцаарчилсан тоглолт гэж хүлээн авлаа.

Сонгуулийг хойшлуулах эсэх бүрэн эрх нь УИХ-д хадгалагддаг. УИХ-ын түвшинд ярьж шийддэг асуудалд нэг хүн уриалга гаргаад шийдэх боломжгүй. УИХ л шийдвэрээ гаргана гэж УИХ-ын гишүүн, МАН-ын тѳлѳѳлѳл Х.Баттулгын байр суурийг эсэргүүцлээ.Хаянхярваа бол У. Хүрэлсүхийн "хүн" биш ч, энэ саналыг У.Хүрэлсүх хуваалцаж буй нь ойлгомжтой.

Дэлхийн олон оронд байгалийн гамшиг, онцгой нөхцөл байдлыг далимдуулж төрийн эрх мэдлийг гартаа оруулсан тохиолдол цөөнгүй. Ийм байдал Монголд үүсэх вий гэдгээс болгоомжилж байна. УИХ-ын шийдэх бүрэн эрхийн асуудалд нэг хүн хандах нь ардчиллын эсрэг үйлдэлИнгэж МАХН-ын генсек Б.Тулга хэллээ. Ѳѳрѳѳр хэлбэл тѳрийн эрх мэдлийг ѳѳртѳѳ авах гэсэн санаархал гэсэн байр суурийг МАХН.- ын удирдлага илэрхийллээ гэж ойлгогдов.

Өмнө нь Ерөнхийлөгч хоёр ч удаа УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах санал хүртэл гаргаж байсан. Гэтэл өнөөдөр хойшлуулах санал гаргасан нь гайхшрал төрүүлж байна. Ард түмэн нэг өдрийн өмнө ч болтугай 60 тэрбум, ЖДҮ-гийн хулгайчдаас салъя гэж байхад Ерөнхийлөгч УИХ-ын сонгуулийг хойшлуулах санал гаргасан нь зохисгүй.

Өмнө нь Ерөнхийлөгч хоёр ч удаа УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах санал хүртэл гаргаж байсан. Гэтэл өнөөдөр хойшлуулах санал гаргасан нь гайхшрал төрүүлж байна. Ард түмэн нэг өдрийн өмнө ч болтугай 60 тэрбум, ЖДҮ-гийн хулгайчдаас салъя гэж байхад Ерөнхийлөгч УИХ-ын сонгуулийг хойшлуулах санал гаргасан нь зохисгүй.

Б.Жаргалсайхан: С.Амарсайханаас өөр сонголт бий гэж үү – Өглөө.мн

Ерөнхийлөгч ямар ч санал гаргаж болно. Заавал дагах албагүй гэсэн байр суурьтай байна.

-Тѳсвийн тодотгол хийхгүй. Харин иргэнийхээ эрүүл мэнд, улсынхаа эдийн засагт анхаарч, хайр халамжаа үзүүлнэ. Сонгуулийн товыг хойшлуулах ерѳнхийлѳгчийн саналыг УИХ-ээр шийднэ гэж ерѳнхий сайд У.Хүрэлсүх хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн. Түүний хэлж буй үг, авч буй арга хэмжээнээс нь урьдчилан дүгнэлт хийж болох нь. МАН 2020 оны сонгуулийн товыг сунгахгүй. Тэдэнд хойшлуулах нь ашиггүй юм.

 

О.Гоо-Оюун

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ЧУХАЛ УУ?