МОНГОЛ УЛС АЮУЛТАЙ ХОГОО БУЛШИЛЖ ЧАДДАГГҮЙ

2020-03-30  

Монгол улс жилдээ 10 мянган тонн аюултай хог хаягдал гаргадаг гэсэн судалгаа бий. Үүнийхээ дѳнгѳж 10 орчим хувийг нь л дахин боловсруулдаг. Аккумуляторын шингэн, эм, эмнэлгийн хэрэгслийн хаягдал бидний мэдэх аюултай хог. Түүнээс гадна, бидний өдөр тутамдаа хэрэглэдэг гар утас, техник хэрэгсэл, тэр ч бүү хэл гэр хорооллын айлуудаас гаргадаг үнс ч аюулгүй хогийн жагсаалтад багтдаг. Монгол улс нийтдээ 500 орчим аюултай хогийг "үйлдвэрлэдэг". " Бий болгосон тэдгээр аюултай хог хаягдлынхаа 40-50 хувийг дахин боловсруулж чадвал байгаль орчин, хүний эрүүл мэндэд учруулах сөрөг нөлөө буурна” гэж “Монгол Улсын аюултай хог хаягдлын менежмент, цаашид авах арга хэмжээ” олон улсын бага хурлын үеэр гадаадын олон судлаач онцолсон. Гэвч бид дээрх хог хаягдлынхаа 10 хүрэхгүй хувийг нь дахин боловсруулж байна. Үлдсэнийг нь зохих нѳхцѳлд хадгалах болон булшлах цэг алга.

Дээр нь манай сайд дарга нар олон улсын хурал зѳвлѳгѳѳнд уригдах, гэрээ санамжинд гарын үсэг зурах дуртай ч, ажлаа умартдаг гэмтэй. Монгол улс удаан задардаг, органик бохирдуулагчийн тухай Стокгольмын, Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих Базелийн конвенцод нэгдсэн. Мөн 2002 онд Өмнөд Африкийн Иохннесбург хотод хуралдсан дэлхийн дээд хэмжээний чуулга уулзалтаас 2020 он гэхэд химийн бодисын тээвэрлэлт, хадгалалт, ашиглалтаас үүдэлтэй эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлдэг бодисын үлдэгдлийг бууруулах талаар хамтран ажиллах хэлэлцээ байгуулсан. Дээрх гэрээ, хэлэлцээр, конвенцэд нэгдэн орж, даруй 10 жил ѳнгѳрсѳн ч, аюултай хог хаягдлын талаар Монгол улсад дорвитой хийсэн ажилгүй байна. Энэ нь байгаль орчин сүйтгэх, хүн амын эрүүл ахуйг орхигдуулсан маш том шинж тэмдэг юм.

Газрын хѳрсѳнд шингэдэггүй, байнга хор ялгаруулдаг, цацраг идэвхит хорыг агуулдаг ахуйн хэрэгцээний наад захын бүтээгдэхүүнд компьютер, томограф болон эмнэлгийн зориулалтын аппарат хэрэгсэл, авто машины аккумлятор зэрэг багтдаг. Япон, Солонгос зэрэг орон нь хуучин аккумлятор, ашигласан томографын аппаратаа хил давуулан хямдхан худалдаалах, бэлэглэх зэрэг нь тѳрийн бодлого гэж харж болно.

 

Т.Хуншагай 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ЧУХАЛ УУ?