БЕНЗИНИЙ ҮНЭ БУУХ ЁСТОЙ, БУУЛГАХ БИШ

2020-03-30  

Оны эхэнд нэг баррел газрын тос 70 орчим ам.доллар байсан бол өнөөдрийн байдлаар 30 ам.доллар болж буурсан. Үнэхээр чөлөөт өрсөлдөөн, зах зээлийн журмаар явж байгаа бол бензиний үнэ буурах ёстой. Түүнээс үнэ нь унасан барааг ѳндѳр үнээр шахах нь зах зээлийн харилцаа биш. Унасан үнийг буулга гэж тушаагаад үнийг хямдруулж, ард иргэддээ тусалж буй мэт аашлах нь гэнэн алхам юм. "-Шатахууны үнэ, ам.долларын ханш өсч байна. Гадны хүчин зүйлээс нөлөөлж байна. Шатахууны үнийг барих нь ганцхан У.Хүрэлсүхийн Засгийн газарт хамаатай зүйл биш. Үе, үеийн Засгийн газрын зовлон нь байсан. Би цаасан мөнгө хэвлэж ард түмнээ хуурахгүй. Дахин хэлье, би цаасан мөнгө хэвлэж, ард түмнээ хуурч, шатахууны үнийг хүчээр барьж чадахгүй. Харин тэрний оронд газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулна" гэж 2018 оны 11-р сарын 19-нд Хүрэлсүх хэлж байжээ. Цаг цагийн аясад нийцүүлж үг хэлэх нь Монголын улстѳрчдийн чадах зүйл болжээ.

УИХ-ын сонгуульд ялалт байгуулах. Энэ бол түүний хүсэл ч, бодол ч . Сонгууль хаяанд ирсэн.

 

Ц.Хишигээ

 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Эрхэм ард түмэн миньямарч нам гараад хэрэгүй харин энэ ардын нам арай дээр юмаа улс баян байж ард түмэн баян баймаар тэгсэн одоо ард түмэн баян бол гэх юм хэдэн цөөхөн хүн баяжаад бусад н боол ыг хийгээд явах юм энэ өвчнийй ёд нөгөө баячууд сураггүй л байна даа энэ лоозон нэг л бишээ улс баян бол ямарч үёд ард түмнээ гэсэн сэтгэлээр тус болох юм даа монголыг удирдаж байгаа хүмүүс бүгд баячуул 3 сая боолоороо тоглоод лмөнч тэнэг байна даа 21 оны өмнөх шиг энэ цөөхөн баячуудыг устгаж улс минь баян болж энэ 3 сая боолоо хараж үзээсээ 2020-03-31
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?