Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам анхааруулга гаргажээ.
“Монгол руу бүх нислэгийг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл түр зогсоосон, БНСУ-д хорио цээрийн онцгой дэглэм үйлчилж байгаа тул БНСУ-ын иммигрейшн АНУ, Европын холбоо зэрэг гадаад орнуудаас ирж байгаа Монгол Улсын иргэдийг хилээр оруулахгүй байгаа.
Солонгос дахь манай зарим иргэд АНУ зэрэг бусад орнуудад байгаа иргэдэд Солонгост ирвэл тусгай нислэгт сууж болно гэсэн баталгаагүй мэдээлэл өгч байгаагаас дээрх орнуудаас зарим иргэн ирээд хил дээр гацаж, хилээр орж чадахгүй байдал үүсэж байгааг онцгой анхаарна уу”
Э.Сувдаа