МОНГОЛЫН НУТГААР ХИЙН ХООЛОЙ ДАЙРНА ГЭЖ 20 ЖИЛ ХҮЛЭЭЛЭЭ

2020-03-30  

Оросоос Хятадад байгалийн хий нийлүүлэх баруун, зүүн хоёр чиглэл бий. Зүүн чиглэлийн нийлүүлэлт хэрэгжиж буй. Үлдсэн, Хятадад байгалийн хий нийлүүлэх баруун чиглэлийг Монгол улсын нутаг дэвсгэрээр дайруулан хийн хоолойн барих төсөл гурван улсын хооронд яригдаад 20 гаруй жил болж байна. Монголыг тойруулан баруун чиглэлийн хийн хоолойг татахаа Орос болон Хятад улс 2015 онд тохирсон. Гэвч үндсэн хоёр шалтгаанаар төсөл зогссон. Тѳлѳвлѳсѳн маршрут нь газар зүйн хувьд бартаа ихтэй газрыг дайрсан. Тѳсвийг нугалсан, асар ѳндѳр эдийн засаг, хөрөнгө шаардсан тооцоо гарсан.Түүнээс гадна, хийн хоолой дайран өнгөрөх газар нь ЮНЕСКО-гийн өвд бүртгэгдсэн дархан цаазат газар болох нь нарийвчлан тогтоогдсон нь бэрхшээл учруулсан. Энэ хоёр шалтгаанаар ѳмнѳх шийдвэрээ цуцалж, уг баруун чиглэлийг Монголын нутгаар дайран өнгөрүүлэх асуудал сѳхѳгдсѳн. Монголын нутгаар дамжуулан Орос улс Хятадын зах зээлд байгалийн хийгээ нийлүүлэх нь хэд хэдэн давуу талтай болохыг ч эдийн засгийн үнэлгээ ч харуулсан байна. 2015 онд тѳлѳвлѳж байсан баруун чиглэлтэй харьцуулбал 1000 орчим км-ээр татуу, газар зүйн байрлал бартаа багатай. Эдийн засгийн хувьд хэд дахин бага ѳртѳгтэй.

Уг чиглэлийн байгалийн хийг Ямалын ордоос нийлүүлэх бөгөөд Ямалаас Томск, Красноярск, Эрхүү, Улаан-Үд, Улаанбаатар, Эрээн чиглэлээр дамжина. Энэ нь Оросын Сибирийн томхон хотуудын хийн хэрэглээг давхар хангах боломжийг өгч байгаа юм.Энэ нь давхар үр ашигтай. Ийм давуу тал байгааг тооцоолсон байна. 2019 онд “Газпром”-ын зүгээс Хятад руу нийлүүлэх боломжтой хийн хэмжээг жилдээ 12 тэрбум куб.метр гэж яригдаж байсан. Тэгвэл энэ хэмжээ дѳрѳв дахин нэмэгдэж, 50 тэрбум хүрсэн нь төслийн ач холбогдлыг дээшлүүлсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй гэж судлаачид дүгнэлээ. - “Монголоор дамжуулан Хятад руу байгалийн хий нийлүүлэх “Сила Сибири-2” төслийн тухайд жилдээ 50 тэрбум куб.метр байгалийн хий нийлүүлэх боломжтой. Бид энэ ажлаа үргэлжлүүлэхэд бэлэн байна. Иймээс хөрөнгө оруулалтын өмнөх үеийн судалгаа, тооцоог хийх үүрэг өгөхийг хүсч байна” хэмээн уг тѳслийг хариуцагч Газпром-ын ерѳнхийлѳгч Алексей Миллер Оросын ерѳнхийлѳгч Путинээс хүссэн. Путин ерөнхийлөгч “тохирлоо” гэсэн хариу ѳгснийг Оросын хэвлэлээр мэдээлсэн.

Энэ уулзалтаар хийн хоолойг Монголын нутгийг дайруулан тавих эцсийн шийд гараагүй. Алексей Миллерийн хүссэнээр төслийн техник, эдийн засгийн тооцоог хийхийг Путин зөвшөөрсөн. Гэвч урьдчилан хэлэхэд, Монголын газар нутгийг дайруулан Оросоос Хятадын зах зээлд нийлүүлэх баруун чиглэлийн байгалийн хийн тѳсѳл нь хэрэгжсэн тохиолдолд оролцогч бүх талд ашигтай цорын ганц хувилбар байх юм.

 

 

Тоймч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Анх Очирбатыг ерөнхийлэгч байхад оросоос манайд санал тавьхад наг дарга нь Очирбатын туслах болтой надад хэдийг өгөх юм даргад хэдийг өгөх юм гээд хий хоолой дамжуулхаа больсон гэж сонин дээр гарч байсан шуналтай дарга нараас болж их хохирч байна даа улс эх орон 2020-03-31
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?