ТУСГААРЛАЛТААС ГАРААД ГУРАВ ХОНОГ АРХИ УУСАН ИРГЭНД ХАРИУЦЛАГА ТООЦНО

2020-03-30  

Шинэ коронавирусийн халдвар буюу COVID-19  цар тахал нь дэлхий нийтээр тархаж аюул дагуулаад буй. Иймд Монгол улсын Засгийн газар УОК-ын шийдвэрээр халдвар тархсан бүс нутгаас иргэдээ татан авч байгаа. Тиймээс БНСУ, ЯПОН улсаас ирсэн иргэдийг “Нэг хүн-нэг өрөө” зарчмын дагуу иргэдийг тусгаарлахад томоохон зочид буудлуудыг дайчлах аж. 

Хурандаа Б.Ууганбаяр: “Шаардлагатай тохиолдолд Нийслэлийн Засаг даргын захирамжаар зарим зочид буудлыг дайчлан, иргэдийг тусгаарлахад ашиглана. Энэ нь олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах алхам бөгөөд одоогоор өөр гарц, гаргалгаа байхгүй тул биднийг зөвөөр ойлгохыг хүсэж байна” хэмээлээ. Түүнчлэн Тусгаарлалтын 14 хоногийн хугацаа нь дууссан иргэд гэртээ дэглэм сахих учиртай. Ийм шаардлага тавьж, гарын үсэг зуруулж буй. Гэтэл зөрчил гаргах тохиолдол бүртгэгдэж байна.

Сэлэнгэ аймагт тусгаарлагдаад, Улаанбаатар хотод ирсэн иргэн хоёр, гурав хоногийн турш архидан согтуурсан байна. Тэр хүнд хариуцлага тооцно. Одоо хамгийн эгзэгтэй, чухал үе. Өвчин нууц үедээ байхад гадуур явж байж халдвар тараах вий гэдгээс сэрэмжлэх хэрэгтэй.

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin:Gertee tusgaarla geed gargah humuus ch gsen iiml bna daa. Odoo bur ch hetsuu ue irlee. Edgersen humuus ch bas ingeed l yavna. Tedniig torgood l ard tumnee avarchdag bol saihan bna. 2020-03-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?