13 НАСТАЙ ОХИНЫГ ЖИРЭМСЛҮҮЛСЭН ЭТГЭЭДЭД ЯЛ ОНООВ

2020-03-30  

Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо | News.MN

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газар тус газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан бага насны хүүхэд болон гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэргүүдийн шийдвэрлэлтийн байдлыг судалжээ. Тус сумын хэмжээнд дээрх төрлийн гэмт хэрэг 2018 онд хоёр, 2019 онд нэг хэрэг  шүүхээр шийдвэрлэгдсэн бол 2020 он гарсанаас хойш дараах гурван хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байна.

  1. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт оршин суух иргэн 2019 оны аравдугаар сард 10 настай дагавар охиноо хүчиндсэн хэргийг  тус сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэхээр,
     
  2. Тус аймгийн Эрдэнэ сумын нутагт иргэн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 13 настай хүүхэдтэй бэлгийн харилцаанд орж, жирэмсэн болгосон хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр,
     
  3. Иргэн 2018-2019 онд 15 настай дагавар охиноо 3 удаагийн үйлдлээр хүчиндэхийг завдсан хэргийг мөн шүүх 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэхээр болжээ.

 

Эх сурвалж: УЕПГ

 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
я:ийм ял онооно гэж юу байх вэ дээ. Хотод 20 жил оноож байхад наадуулаа толгойг нь илээд байгаа юм биш үү 2020-03-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?