Х.БАТ-ЯЛАЛТЫГ СУЛЛАХГҮЙ, ЦАГДАН ХОРИХ ШИЙДВЭР...

2020-03-30  

Мэдээ.МН

"Иргэдийн шударга шүүх" ТББ-ын тэргүүн, хуульч Х.Бат-Ялалтыг 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр өмнөх парламентын үед гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг шантаажилж 50 сая төгрөг авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.6-д заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Улмаар өнгөрсөн баасан гаригт түүнийг нэг сар цагдан хорих шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг Х.Бат-ялалт эсэргүүцэн түүний өмгөөлөгч С.Даваасүрэн гомдол гаргаснаар гомдлыг энэ сарын 30-ны өдөр хянан хэлэлцлээ. Шүүх хуралдаанд яллагдагчийн өмгөөлөгч С.Даваасүрэн болон Х.Бат-Ялалт нарыг оролцуулан хийж энэ сарын 27-ны өдрийн 75/Я дугаартай яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлтэй гэж үзсэн тул Ерөнхий шүүгчийн захирамжаар гомдлыг хангахгүй орхиж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэлээ.

 

 

О.Гоо-Оюун 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:Шантаачин хулгайчийг цагдан хорих нь зөв. Хоригдох болохоороо худлаа уйлна. Чиний худлаа уйлахад ард түмэн итгэнэ гэж бодоо юу 2020-03-30
Ардын хүү:Үнэн нэг л байдаг.Та нарын худалын олон өнгө үнэнд гүйцэгдэх өдөр ирнээ. 2020-03-31
1:1 2020-04-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?