БНСУ ИРГЭДДЭЭ БЭЛЭН МӨНГӨ ТАРААНА ХАРИН МОНГОЛ УЛС

2020-03-30  

Шинэ коронавирусийн халдвар буюу covid-19 цар тахлын тархалтын улмаас дэлхийн олон оронд эдийн засгийн бэрхшээл тулгарч буй. Иймд улс орон бүр үүсэж болох эрсдлээс сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. БНСУ-ын тухайд 12 сая воноос доош орлоготой 14 сая  өрхийн 35 сая хүнд мөнгөн тусламж үзүүлэхээр болж 11 их наяд воны санг бүрдүүлээд байна. 

Манай улсын тухайд долоон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Үүнд үйл ажиллагаа нь доголдсон хувийн хэвшлийн ажилтан бүрт 200 мянган төгрөг тараана гэсэн.

Авто зам ашигласны хураамж нэмэх асуудлыг дахин хэлэлцүүлэхийг ...

Хувийн хэвшил гэхээр бичил бизнес эрхлэгч, үйлчилгээний байгууллагын ажилчид болж таарч байна.  Гэтэл хөл хорионы энэ үед айл өрх бүрт санхүүгийн бэрхшээл тулгараад байна. Тиймээс иргэн бүрт 200 мянган тараахыг шаардаж байна хэмээн Та бидний эвслийн зүгээс мэдэгдсэн. Энэхүү мэдэгдлийг иргэд ихээхэн сайшааж  иргэн бүрт мөнгөн тэтгэмж олгохыг дэмжиж буйгаа цахим орчинд илэрхийлсээр буй. Харин энэ асуудлыг төр засаг анхааралдаа авах эсэхийг цаг хугацаа л харуулах байх.

 

Э.Сувдаа

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
1:1 2020-04-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?