НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ 50 ХУВИАР ТАСРАХ НӨХЦӨЛ ҮҮСЭЭД БАЙНА

2020-03-31  

НИТХ-дахь АН бүлэг цаг үщийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр covid-19 цар тахлаас улбаалан нийслэлийн төсөв тасраад байгаа тул төсөвт тодотгол хийх ёстой. Тиймээс Нийслэлийн засаг дарга С.Амарсайханд шаардлага хүргүүлж байгаа аж.

Нийслэлийн Ардчилсан намын дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга: Өнөөгийн байдлаар шаардлагагүй зардлуудыг яаралтай танах хэрэгтэй гэж үзэж байна. Аялал жуулчлал зогсчихсон байхад Зүүн Азийн аялал жуулчлалын төв болох гээд төсөв тавьсан байгааг хэрэггүй зардал гэж үзээд байгаа юм. Нийслэлийн 2020 оны төсөвт нийт нэг их наяд 211 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төсөвлөсөн. Орлогын бүрдүүлэлтийн 60 орчим хувийг зөвхөн ХХОАТ бүрдүүлдэг. Гэвч Ерөнхий сайд 1.5 тэрбумаас доош орлоготой ААН-үүдийн Орлогын албан татварыг зургаан сарын хугацаанд чөлөөлнө гэж мэдэгдсэн нь нийслэлийн төсвийн 50 хувь нь бүрдэхгүй байх нөхцөл бүрдүүлж байна. Орлого бүрдүүлэх эх үүсвэр нэгэнт тасалдах учир улсын төсөвт нийслэлийн төсвөөс төвлөрүүлэх 319.4 тэрбум, урсгал зардлыг санхүүжүүлэх 575.8 тэрбум, хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх 362 тэрбум төгрөгийг санхүүжүүлэх боломжгүй боллоо. Тиймээс Нийслэлийн төсвийг яаралтай тодотгож, гадаад дотоод томилолт зэрэг урсгал зардлуудаа танаж хойшлуулж болох хөрөнгө оруулалтуудыг царцаах шаардлагатай гэж НИТХ дахь АН-ын бүлэг үзэж байна гэв.

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?