МОНГОЛ ИРГЭН ЭМЧЭЭРЭЭ ХООЛОО ЗӨӨЛГӨӨД, ӨӨДӨӨС НЬ ТАЛХ ШИДЭЖ БАЙНА

2020-03-31  

Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 2310 иргэн байна. Монгол улсын Засгийн газар, алба хаагчид  цар тахлын тархалттай энэ үед маш сайн ажиллаж иргэдээ хамгаалах ажилд нойр хоолоо хасан тэмцэж байна. Гэвч тусгаарлах байранд байгаа иргэд ухамсаргүй, ёс зүйгүй аашилж байгаа талаар ЭМЯ-аас мэдээллээ. 

Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал: Тусгаарлагдаж буй иргэдээс өргөдөл, гомдол их ирж байна. Ихэнхдээ өрөө жижиг байна, дасгал хийх зай алга, хоол амтгүй байна, нохойн хоол өгч байна гэхчлэн агуулга бүхий гомдлууд. Эмчийн өөдөөс вареньтай талхаа шидэж, “Мөөгтэй хоол идэхгүй” гээд уйлах нь ч байна. Манай улс шиг иргэдээ таван одтой зочид буудалд тусгаарлаж буй орон байхгүй. Амны хаалт зүүсэнгүй гээд ташуурдан, ороолгодог улс байгааг бид харж байна. Эмчээрээ хоол зөөлгөж байгаа улс ховор гэдгийг бодууштай. Та бүгдэд үйлчилж буй эмч нар дэлхийд урилгаар ажилладаг, ДЭМБ-д зөвлөхөөр очдог хүмүүс. Хэн нэг хүнийг уйлж, уурлахаар дүрэм журмаа өөрчилдөг зүйл байхгүй. Зарим хүмүүс авираа татах хэрэгтэй байна” 

Эдгээр гомдол гаргаж буй иргэдийн ёс зүйгүй үйлдэлд иргэд ихээхэн бухимдаж буй бөгөөд тусгаарлагдаж буй зарим иргэд тусгаарлах байранд нөхцөл байдал ямар байгаа талаар цахим орчинд нийтэлж байна.

Image may contain: one or more people and food

Image may contain: 1 person, food

Image may contain: one or more people and people standing

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?