САНГИЙН ЯАМ- ГААЛИЙН ЕРѲНХИЙ ГАЗАР МОН-КОН КОМПАНИЙН ХАЙРЫН ГУРВАЛЖИН

2020-03-31  

Сангийн Яамнаас зарласан, Азийн Хѳгжлийн Банкнаас санхүүжих Алтанбулгийн хилийн боомтын тендерт БНХАУ--ын нэг, Солонгосын нэг, Монгол улсын гурван компани ѳрсѳлдсѳн байна.2019 оны 11-р сарын 19-ны ѳдѳр тендерийн материалыг комисс хүлээн авч, 2020 оны хоёрдугаар сарын 18-ны ѳдѳр дүгнэх байв. Зарласан хугацаа нь дуусаж, дугтуйг нээвэл

Бээжин Констракшин Груп ЛЛС 17.98 тэрбум төгрөг 

Мон-кон Констракшин 17.87 тэрбум төгрөг

Yongshen Констракшин инженеринг 17.70 тэрбум төгрөг

Заг Инженеринг ХХК 17.66 тэрбум төгрөг

NBIK L.L.C 16.59 тэрбум төгрөг үнийн санал ѳгсѳн байжээ.

Үүнээс харвал Хятад, Солонгосын компани хамгийн ѳндѳр үнэ ѳгснѳѳр хасагдаж, Монголын гурван компанийн нэг шалгарах боломжтой болсон байна Гэтэл хамгийн бага үнийн санал ѳгсѳн, шалгарах болзлыг хангасан NBIK LLC .компанийг шалгаруулахын оронд үнийн дүнгээ монгол тѳгрѳгѳѳр ѳгсѳн гэдгээр шалтаглан тендерийн материал зѳрчилтэй гэж хассан байна . Түүнээс үлдсэн Мон-Кон, Заг констракшнаас сонголт хийх байсныг тендерийн комисс хийлгүй, тендерийг дахин зарлах шийдвэрийг Сангийн Яамнаас 2020 оны хоёрдугаар сарын 20-ны ѳдѳр гэнэт гаргасан байна. Тендерийг сонгуулийн ѳмнѳ 2020 оны зургадугаар сарын 20-нд шалгаруулах шийд гаргахдаа тендер шалгаруулах үнэлгээний хороог ч зохион байгуулалттайгаар ѳѳрчилжээ. Гаалийн Ерѳнхий Газрын гурван хүнийг уг тендерийн үнэлгээний хороонд шинээр оруулсан нь ѳѳрсдийн компанийг шалгаруулах бэлтгэлээ хангаж байна гэх хардлага тѳрүүллээ гэж уг тендерт оролцсон компанийн тѳлѳѳлѳл Control.mn сайтад хандаж, мэдээлж ѳгѳхийг хүслээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаас үзвэл тендерт оролцож буй Мон-Кон констракшн компани нь ѳнѳѳдѳр Гаалийн Ерѳнхий Газрын захиалгаар шинэ оффисийг нь барьж буй юм байна. Тиймээс үнэлгээний комисст Гаалийн Ерѳнхий Газрын гурван хүнийг шинээр оруулах шийдвэрийг Сангийн Яамны тѳрийн нарийн бичгийн дарга Наранцогт тэргүүтэй албан тушаалтнууд гаргасан нь сонирхлын зѳрчилтэй гэж харагдаж байна гэж үзэж буйгаа ч илэрхийллээ. Харин Гаалийн Ерѳнхий Газар нь Сангийн Яамны шууд харьяаллын байгууллага юм. Энэ бүхнээс үзвэл Гаалийн Ерѳнхий Газар- Монкон констракшн- Сангийн Яам гурвын дунд хайрын гурвалжин үүссэн байх магадлалтай аж. Энэ асуудлаар Гаалийн ерѳнхий газар, Сангийн Яамнаас тодруулга хийх болно. Энэ тендерийг санхүүжүүлэгч Азийн Хѳгжлийн Банк, АТГ- ч энэхүү тендерийг анхааралдаа аваасай гэж хүсэж байна. 

Гаалийн ерѳнхий газрыг МАН ялсан тохиолдолд ерѳнхий сайд асан Сү.Батболдын бүлэгнэл эзэмшдэг. ГЕГ-ын одоогийн дарга Б.Асралт бол У.Хүрэлсүхийн "итгэлтэй" хүн биш, Сү.Батболд, гадаад хэргийн сайд Цогтбаатар, Хууль зүй, Гадаад хэргийн сайд асан Ц.Мѳнх-Оргил нарын бүлэглэлээс томилогдсон хүн. Одоогоор Мон-Кон компанитай гэрээ байгуулан Гаалийн Ерѳнхий Газрын 20 давхар шинэ барилгаа сүндэрлүүлж буй.

Тѳрийн нарийн бичгийн дарга Наранцогт. Сангийн Яам, Монгол банк, Хууль зүйн Яамыг Увс бүлэглэл "бариад" удаж буй. Сангийн сайд Алтанхуяг, Чойжилсүрэн, Хүрэлбаатар, Монгол банкны ерѳнхийлѳгч асан Баяртсайхан нар бүгд нэг фракцынх байлаа. Харин тѳрийн нарийн бичгийн дарга Наранцогт нь хэн нэгний цүнх баригч байгаагүй ч, Хүрэлсүхэд ойр нэгэн юм.

Бидний зүтгэл, Хөгжлийн тулгуур - МОНКОН ГРУПП ХХК

2006 онд анх байгуулагдсан. 6 охин компанитай. 600 ажилтантай гэх мэдээлэл бий. Хамгийн сүүлийн том бүтээн байгуулалт нь яах ч аргагүй Гаалийн ерѳнхий газрын шинэ байр юм.

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?