АРХИ ХУДАЛДААЛДАГ ДЭЛГҮҮРҮҮД 22:00 ЦАГ ХҮРТЭЛ АЖИЛЛАНА

2020-03-31  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр /2020.03.30/ коронавирусийн халдвараас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй ажлыг эрчимжүүлэх тухай захирамж гаргасан юм. Тус захирамжаараа өмнө нь үйл ажиллагааг нь зогсоогоод байсан цэнгээний газрууд, урлаг, спорт, соёлын газрыг үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгахаар болсон. Мөн архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг найман нэрийн дэлгүүрүүдийг 22.00 цаг хүртэл ажиллуулах захирамж гаргажээ. Үүнээс өмнө найман нэрийн дэлгүүрүүд 00.00 цаг хүртэл ажиллаж байсан юм. Нийслэлийн Засаг даргын энэхүү захирамжийн хэрэгжилтэд цагдаагийн алба хаагчид өчигдөр оройноос хяналт тавин ажиллаж байгаа юм. 

 

 

 

О.Гоо-Оюун 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?