ЗУРГААН САРЫН ХУГАЦААНД ИРГЭДИЙГ НДШ ТӨЛСӨНД ТООЦОЖ БИЧИЛТ ХИЙНЭ

2020-03-31  

Шинэ коронавирусийн халдвар буюу Covid-19 цар тахлын тархалтаас сэргийлж хөл хорио тогтоосон энэ үед иргэд орлогоо алдаж, санхүүгийн бэрхшээл тулгарч болзошгүй байна. Иймд  Монгол улсын Засгийн газар иргэд, ААН-ээ дэмжсэн чиглэлд үндсэн 7 арга хэмжээ авч ажиллахаар болсон. Тухайлбал 4 дүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл ААН-үүдийг Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж, мөн 6 сарын турш иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй бүрэн чөлөөлөхөөр болсон. Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг  дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 

С.Чинзориг: Тэтгэврийг хоёрдугаар сард нэмнэ | News.MN

  • Нэгт. Засгийн газраас шийдвэр гарсан тул зургаан сарын хугацаанд иргэдийг нийгмийн даатгалын шимтгэл төлсөнд тооцож, бичилт хийгдэх арга хэмжээ авна. Тухайлбал, дараа нь тэтгэвэрт гаргахад зургаан сарын хугацаанд нийгмийн даатгал тасарсан зэрэг асуудал гарахаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
  • Хоёрт. Нэгэнт Засгийн газраас шийдвэр гараад ажил олгогчид буюу ААН-үүдийг  дэмжиж  4 дүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл  Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж байгаа учраас энэ хугацаанд ажлын байраа хэвээр хадгалах, ажилтныг ажлаас халахгүй, чөлөөлөхгүй байх хэрэгтэй. Мөн ажилтныг цалин  бууруулахгүй зэрэг арга хэмжээг авч ажиллах ёстой.
  • Гуравт. Хувиараа хөдөлмөр эрхлэгч 250 орчим мянга иргэд байдаг. Мөн хувиараа НДШ төлдөг иргэдийг зургаан сарын хугацаатай чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраас нэмж гаргасан.

Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд буюу ажил олгогчдод учирч буй хүндрэл, бэрхшээлийг даван тулахад дэмжлэг үзүүлэх үүднээс энэ удаа НДШ-ийн чөлөөлтөд хувийн аж ахуйн нэгжүүдийг хамруулахаар болсон.  Харин төсвийн ажилтнуудын хувьд Засгийн газар өөрөө ажил олгогч учир санхүүжилтийг хэвийн олгож явах бүрэн боломжтой учир НДШ-ээс чөлөөлөх асуудал яригдахгүй. Учир нь төрийн байгууллагуудад НДШ-ийг төлөөд явах нөхцөл боломж нь байгаа учир Засгийн газраас ярилцаж энэ шийдвэрийг гаргасан.

Өөрөөр хэлбэл, Засгийн газар өөрөө ажил олгогч тул НДШ-ийг зургаан сарын хугацаатай чөлөөлөх шийдвэрт төрийн албан хаагчид хамаарахгүй гэлээ.

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:хувийн компанид ажиллаж байгаа ажилчид цалингаасаа төлдөг НДШ бол хуучнаараа суутгуулах уу 2020-03-31
Хуогайч:Төлөөгүй шимтгэлийг төлсөн гэж залилан хийх болж бна уу. АТГ шимтгэл төлснөөр бичилт хийлгэсэн хүн бүрийн шалгах уу. Сайдын зургийг хардаа. Юутай ч төстөй бна. 2020-04-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?