Испанийн эзэн хаан Фелип VI-ийн үеэл гүнж Мария Тереза өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт Парис хотод 86 насандаа таалал төгссөн байна. Испани улсын гүнж Мария Тереза шинэ коронавирусийн / COVID 19/ өвчлөлөөр нас барсан сурвалжит гэр бүлийн анхны гишүүн болсныг түүний гэр бүлээс өнгөрөгч Даваа гарагт мэдэгджээ.
Гүнжийг Баасан гарагт Испанийн нийслэл Мадрид хотод оршуулжээ. Испани, Франц улсууд аль аль нь коронавирусийн тахлын Европ тив дэх том төв болоод байна.
Шинэ коронавирус Европын зарим язгууртнуудад халдварлаад байгаа. Тухайлбал хамгийн анх Монакогийн ханхүү Альберт халдвар авсан нь тогтоогдож, тусгаарлагдсан бол дараа нь Их Британийн угсаа залгамжлах ханхүү Чарльзийн шинжилгээний хариу эерэг гарч, мөн тусгаарлагдсан юм. Энэхүү аюулт өвчин эгэл ард, ихэс дээдэс, алдарт од, ард түмэн хэнийг ч ялгахгүй өвчлүүлж, үхэлтэй учруулж буйг эх дэлхийн бүх хүн анзаараасай.
Эх сурвалж: CNN