Коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр/2020.04.01/ ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр Дэлхийн ихэнх орон коронавирусийн халдвартай хэрхэн тэмцэх, урьдчилан сэргийлэх төрөл бүрийн арга хэмжээ авсаар байна. Өчигдөр ОХУ "Covid 19" -ийн үед хэрхэн ажиллах, хөл хорионы үед хэрэгжүүлэх хуультай болсон. Монгол Улс ч мөн адил ийм хуультай болно. Одоогоор коронавирусийн халдварын үед ажиллах хуулийн төслийг боловсруулж байна гэдгийг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл онцоллоо.
О.Гоо-Оюун