С.ОДОНТУЯА: ДѲРВѲН ЗУУН МЯНГАН ѲРХ ЗЭЭЛТЭЙ

2020-04-01  

Ерөнхий сайдын мэдэгдэлд өрх айл багтсангүй. Макро эдийн засгийн гол дөрвөн оролцогчийн нэг бол бол өрх юм. Хамгийн гол оролцогч болох өрх гэр монголын тѳрийн бодлогод туссангүй. Өнөөдөр 400 мянган өрх гэр зээлтэй, үүнээс 100 мянган өрх давхар зээлтэй байна. 2019 оны судалгаагаар өрх орлогынхоо 70 хувийг зээлд зарцуулдаг гэсэн судалгаа бий. Маш өндөр эрсдэлтэй байгаа өрхийн эдийн засгийг бид орхигдуулж болохгүй. Өрхүүд байрны түрээс, ипотекийн зээлээ төлж чадахгүйд хүрвэл байрнаасаа хөөгдөн гудамжинд гарах ч эрсдэл бий болно. Бид өнөөдөр хөгжил гэж ярихаасаа өмнө ѳрх гэрээ хамгаалах ёстой.

АН-ын Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?