СӨҮЛ, ТОКИО РУУ ҮЙЛДЭХ ТУСГАЙ НИСЛЭГИЙН ХУВААРЬ ӨӨРЧЛӨЛТ ОРОХ МАГАДЛАЛТАЙ БОЛЛОО

2020-04-01  

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр/2020.04.01/ ээлжит мэдээллийн хурлаа хийж, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа. 

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: " Тусгай үүргийн нислэгээр Сөүл, Токио хотоос Монгол Улсын иргэдийг татан авах ажиллагаа үргэлжлэн явагдаж байна. Сөүлээс ирэх 251, Токиогоос ирэх 255 иргэний бүртгэл баталгаажсан байна.  Монгол Улсаас Сөүл, Токио руу явах гэж буй иргэдэд шинэ мэдээлэл өгөх шаардлагатай боллоо. БНСУ-ын засгийн газар дэлхийн бүх улсаас ирж буй гадаад, дотоодын  иргэдийг 14 хоног тусгаарлах горимд шилжлээ. Үүнтэй холбоотойгоор зөвхөн зайлшгүй шаардлагатай ажлаар БНСУ-д зорчих, байнга оршин суух эрхтэй буюу гурван сараас дээш хугацааны визтэй иргэдийг энэ нислэгүүдээр хүлээн авах боломжтойг Солонгосын тал мэдэгдсэн.  УОК-оос гадаад руу зорчих гэж буй эдгээр иргэдээс ойрын гурван сарын хугацаанд буцаж ирэхгүй гэх нотолгоог МИАТ компани авч билетийг нь баталгаажуулж байгаа. Түүнчлэн Япон улсын засгийн газар ойрын хугацаанд гадаадын иргэдийг нэвтрүүлэхтэй холбоотой шинэ журам гаргахаар төлөвлөж байгаа юм байна. Үүнтэй холбоотойгоор Сөүл, Токио руу үйлдэх нислэгт өөрчлөлт орох магадлалтай байна. Гэхдээ Токио руу хийх нислэг нэг хоног наашилж 4 сарын 2-ны өдөр хийгдэх магадлалтай болсон. Өнөөдөртөө багтаад Токиогийн нислэг хэзээ хийгдэх талаар мэдээлнэ.." 

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?