БАЙЛДАГЧИЙН АМЬ НАСЫГ ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 5 ЖИЛИЙН ЯЛ ОНООВ

2020-04-01  

urug.mn image

Өнгөрсөн оны нэгдүгээр сард Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар цэргийн ангид алба хааж байсан  19 настай байлдагч А  цэргийн ангидаа нас барсан.

Тодруулбал: Зэвсэгт хүчний 336 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан захирагдагч Р.Вандлхангаа, А.Энхбаяр нар нь байлдагч А-г гар утас хэрэглэсэн гэх шалтгаанаар хөнжил, пүүгээг үүрүүлэн гүйлгэж, галуун цуваагаар алхуулсан, мөн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ билүүлэлгүй, хугацаат цэргийн алба хаагч нарт гүйлгэх дүрмийн бус шийтгэл оногдуулсны улмаас байлдагч А-гын  биеийн байдалд гэнэт муудаж эмнэлгийн тусламж авч чадалгүйгээр нас барсан

Тус хэрэгт Зэвсэгт хүчний 336 дугаар ангид Мотобуудлагын батальоны танкийн ротын захирагчаар ажиллаж байсан А.Энхбаяр болон тус ангийн Мотобуудлагын батальоны танкийн ротын нэгдүгээр салааны механик, жолоочоор ажиллаж байсан Р.Вандлхангаа нарыг буруутган цагдан хорьж шалгасан. Энэ хэрэгт Мотобуудлагын бателоны миномётын батальоны салаан захирагч П.Бадамсамбуу мөн адил холбогдсон. Тэгвэл эл хэргийг гурван шатны шүүхэр хянан хэлэлцэж цэргийн ангийн гурван удирдлагыг хүний амь насыг санамсар болгоомжгүйгээр бүрэлгэсэн хэмээн Дээд шүүхээс тус бүр таван жилийн хорих ялаар шийтгэсэн байна.

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?